03 сарын 24
Улаанбаатар -8°C

ДОТООДЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРҮҮД

19/01/2016 01:08

           Тэтгэлэг бол халааснаасаа мөнгө гаргахгүйгээр суралцах сайхан боломж. Их, дээд сургуульд суралцаж байгаа болон суралцахаар төлөвлөж байгаа оюутан залууст ийм боломж үргэлж нээлттэй байдаг. Гагцхүү та өөрөө идэвхи, санаачлагатай, суралцах хүсэл сонирхолтой бол хэн хэгнээс санхүүгийн дэмжлэг авч суралцах, тэтгэлэг хүртэх бүх боломж нээлттэй бий. Тиймээс бид танд энэ удаа дотоодод Монгол дахь тэтгэлэгт хөтөлбөрүүдийг цувралаар  хүргэж байна.

        МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ

Тавигдах шаардлага:

-Дотоодын их, дээд сургууль, коллежид суралцдаг байх,

-Сурлагын голч дүн 3.0-аас дээш,

-Техник технологи, урлаг, спортын чиглэлээр зохиогдсон уралдаан, тэмцээнд эхний гурван байрын аль нэгийг эзэлсэн байх,

-Сургуулиудын нэгдсэн эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж, байр эзэлсэн байх

Тэтгэлгийн хэмжээ: -Ерөнхийлөгчийн тэтгэлэгт шалгарсан 30 оюутанд сар тутам 100 мянган төгрөгийн тэтгэмж. Ерөнхий сайдын тэтгэлэгт шалгарсан 50 оюутанд сар тутам 80 мянган төгрөгийн тэтгэмж олгоно.

ЗОРИГ САНГИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Тавигдах шаардлага:

-Дотоодын их, дээд сургуулийн хоёр, түүнээс дээш дамжаанд суралцдаг байх,

-Сургалтын төлбөрөө төлөх санхүүгийн боломжгүй,

-Голч дүн 3.2-оос дээш байх.

Оюутны эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж, тодорхой амжилт гаргасан байх,

Тэтгэлгийн хэмжээ: -Сургалтын төлбөр, жижиг хэмжээний төсөл хэрэгжүүлнэ.

ЮНЕСКО-д бүртгэгдсэн  Монголын соёл

 

         Дэлхий дээр  хүний гараар бүтээгдсэн,  хүн төрөлхтний  гайхамшигт  шинж чанаруудыг агуулсан түүх, дурсгал, өв соёлын  ховор бүтээлүүдийг  олон нийтийн санал асуулгаар дэлхийн соёлын өвд  бүртгэдэг билээ.   Тэгвэл энэ удаа бид дэлхий нийтэд шагшин гайхагдаж буй  монгол ахуй, ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын өв соёлыг танилцуулж байна.


Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн өв:
 

1.Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг (2008 он)
2.Монгол ардын уртын дуу (2008 он) 
3.Монгол үндэсний хөөмэй (2010 он)
4.Монгол үндэсний уламжлалт баяр-наадам (2010 он)
5."Шувуучлахуй" буюу Бүргэдийн ан ( 2010 онд)

Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн дэлхийн жагсаалтад бүртгэгдсэн өв :

1.Монгол ардын уламжлалт бүжиг-бий, биелгээ (2009 он)
2.Монгол туулийн урлаг (2009 он)
3.Үндэсний цуур хөгжмийн урлаг (2009 он)
4."Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх арга барил-битүү амьсгаа" (2011 он)

5.Дэлхийн соёлын баримтат өвд:
6.Лувсанданзаны "Алтан Товч", "Монгол Шунхан Данжуур" (2011 он)

Дэлхийн соёлын өвд:
1.Орхоны хөндийн соёлын дурсгалт газар (2004 он)
2.Алтайн нурууны хадны зургийн цогцолбор (2011 он)

 Дэлхийн байгалийн өвд:
1.Увс нуурын байгалийн ай сав газар (2002 он)

 

 

Төрийн албаны хуулинд хаягаа монголоор бичих журам бий

Б.Туул

     Нийслэлийн гудамжаар явахад харийн гүрэнд яваа мэт  сэтгэгдэл  хэн бүхэнд төрдөг нь  нууц биш.  Арав алхаад л нүд эрээлжлэм өнгө, харь хэлээр хаягаа бичсэн байгууллага, дэлгүүр, цайны газар тааралддаг.  Эдгээр хаягуудын ихэнх нь Англи, Хятад, Солонгос хэлээр бичигдсэн байдаг. Албан байгууллага аж ахуйн нэгжүүд нэр хаягаа ямар хэлээр бичих нь тэдний хэрэг мэт боловч “Төрийн албан ёсны тухай хуулинд” захирагдах ёстой гэдгийг албаны хүн хэлж байна. Уг хуулинд зааснаар хот суурин газрын гудамж талбайн нэр хаяг, төрийн байгууллагын нэрийг төрийн албан ёсны хэлээр бичнэ гэсэн байдаг аж.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж,  бизнес эрхлэгчдийн ажлын байрны нэр хаягийг чиглэл, зэрэглэл онцлогоос хамаарч Монголоор бичих, зайлшгүй тохиолдолд Англи хэлээр бичиж байршуулах заалт журам байдаг аж.  Тухайн хаягийг бусад орны хэлээр бичсэн тохиолдолд Монгол, Англи хэлээр бичсэнээсээ хоёр дахин бага үсгийн хэмжээгээр хуучин монгол бичгээр тавих буюу лого хэлбэрээр байршуулна гэж заасан байдаг гэнэ. Гэтэл манайхан дээрх  журмыг мөрддөггүй гэдгийг учир мэдэх нэгэн тайлбарлаж байна.

 

ДОТООДЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРҮҮД

        Оюутан залуусын хувьд “хүний мөнгөөр” сурах боломж зөвхөн хилийн чанадад гэлтгүй дотоодод ч нээлттэй бий. Гагц хүү өөрөө л идэвх санаачилга, хүсэл тэмүүлэлтэй, чадварлаг боломж үүдээ дэлгэнэ. Тиймээс Монгол дахь тэтгэлэгт хөтөлбөрүүдийг цувралаар  хүргэж байна.

РИО ТИНТО ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Тавигдах шаардлага: -Дотоодын их, дээд сургуулийн гуравдугаар курст суралцдаг байх,

-Нийгмийн ажилд идэвхтэй оролцдог, сурлагын онцгой амжилт гаргасан,

-Өгөгдсөн сэдвээр эсээ бичих

Тэтгэлгийн хэмжээ: -Сургалтын төлбөрөөс гадна сар бүр 100 ам.долларын тэтгэмж олгоно.

М-СИ-ЭС ГРУППИЙН ТЭТГЭЛЭГ

Тавигдах шаардлага: -Дотоодын их дээд сургуулийн гуравдугаар курсийн оюутан байх,

-Сурлагын голч дүн 3.0-аас дээш,

рдэм шинжилгээний хуралд амжилттай оролцон, зарласан тодорхой нэг сэдвээр илтгэл тавьж, хамгаалах,

Тэтгэлгийн хэмжээ:

-Сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж авах бөгөөд сургуулиа төгсөөд тус байгууллагад ажиллах боломжтой.

“МОННИС” КОМПАНИЙН ТЭТГЭЛЭГ

Тавигдах шаардлага: -Бакалаврын зэрэг горилон суралцаж буй гурав, дөрөвдүгээр дамжааны оюутан байх,

-Сурлага, урлаг, спортын амжилт гаргасан байх,

-“Ирээдүйн зорилт” сэдвээр эсээ бичих, Тэтгэлгийн хэмжээ: -

Сургалтын төлбөрийг даах бөгөөд амьжиргааны түвшин доогуур өрхийн оюутныг онцгойлон авч үзнэ. 

ДОТООДЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРҮҮД    



Edunews.mn    

19/01/2016 01:08