03 сарын 24
Улаанбаатар 6°C

Сарын 100GB дата хэр их хэрэглээ вэ?

28/01/2016 00:41

Өнөөдөр Юнивижн компани интернэт үйлчилгээндээ сарын дата багцын хязгаар тогтоож байгаагаа вэбсайтдаа зарлажээ. Энэ нь Монголын зах зээл дэх суурин интернэтийн үйлчилгээ үзүүлэгч нарын хувьд анхны тохиолдол байх.

Хэрэглэгчийн авсан ангиллаас хамаараад сард 100GB, 200GB, 300GB, 500GB дата багц амласан хурдаараа аваад түүнээс хэтэрвэл хурдны хязгаарлалтанд орох аж.

Тэгвэл 100GB дата багц хэр их багтаамжтайг тооцоолж үзье.

Ингэхдээ бид АНУ-ын CableOne интернэт үйлчилгээ үзүүлэгчийн дата тооцоолуурыг ашиглав.

Энэ тооцооллоор 100GB нь:

  • HD чанартай бүрэн хэмжээний 93 цагийн урт кино үзэх эсвэл
  • SD чанартай бүрэн хэмжээний 476 цагийн урт кино үзэх хэмжээний дата ажээ.

Мэдээж үүнээс гадна Вэб, Имэйл, Хөгжим сонсох, Тоглоом тоглох, Чат, Сошиал сүлжээ хэрэглэх, Програм татах, Файл upload хийх зэрэг хэрэглээнүүдийг нэмж тооцно. Гэхдээ видео стриймингээс эдгээр нь бага ачаалалтай. Мэдээж хэвийн хэрэглээтэй үед.

Та өөрийнхөө сарын хэрэглээг ЭНЭ ХОЛБООС (Зөвхөн desktop компьютераас) дээр байгаа тооцоолуураар хэмжиж үзээрэй.

Энд та бүх төрлийн интернэт хэрэглээнийхээ сарын хэмжээг багцаалан тооцоолж болно.

Сарын 100GB дата хэр их хэрэглээ вэ?    



Edunews.mn    

28/01/2016 00:41