03 сарын 24
Улаанбаатар 6°C

Тусгай хэрэгцээт боловсролын багшийн нэг жилийн сургалтанд бүртгэж байна

28/01/2016 10:07

Багшийн мэргэжил эзэмшсэн, цаашид Тусгай хэрэгцээт боловсролын  багш болох сонирхолтой хүмүүсийг Тусгай хэрэгцээт боловсролын багшийн нэг жилийн ангид    элсэн суралцахыг урьж байна.
Сургалтын үргэлжлэх хугацаа: 1 жил
Суралцах хэлбэр: Өдөр 
Мэргэжил: Өмнө нь багш мэргэжлээр төгссөн хүн Тусгай хэрэгцээт боловсролын багш болох боломжтой.
Элсэгчдэд тавигдах шаардлага:
•    Элсэгчид нь Багш мэргэжлээр их дээд сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн байх
•    Дипломын голч дүн нь 2.5-аас доошгүй байх

Бүртгэл: 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 08 дүгээр сарын 31 хүртэл ажлын цагаар бүртгэнэ. Бүртгэл Боловсрол судлалын сургуулийн 41 тоот өрөөнд явагдана.
Хичээл 2015 оны 09-р сарын 01-ний өдөр эхлэх болно.


Бүртгүүлэх үед бүрдүүлж ирэх материал:
•    Бакалаврын диплом, хуулбарын хамт
•    Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
•    Цээж зураг /3х4/ 2 хувь
•    Төрийн алба хаагчийн анкетыг зааврын дагуу үнэн зөв бөглөж бэлдэж ирэх
•    Ажиллаж байгаа бол /ЕБС-д/, ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, хуулбарын хамт

ТӨЛБӨР ХИЙХ БАНК: ХААН БАНК
Боловсрол судлалын сургуулийн дансны дугаар: 5031748078
Сургалтын төлбөрийн код: К-17
Гүйлгээний утга: /ТХБ-ын сургалтын төлбөр/ Овог нэр, регистрийн дугаар, утасны дугаараа тодорхой бичнэ.

Сургалтын төлбөр 1.950.000 төгрөгний баримт 
Жич: Баримтыг хурааж авах тул 1 хувийг өөрөө хуулбарлан авч үлдэнэ.

Боловсрол судлалын сургуулийн 
Насан туршийн боловсрол тэнхим

 

Тусгай хэрэгцээт боловсролын багшийн нэг жилийн сургалтанд бүртгэж байна    



Edunews.mn    

28/01/2016 10:07