03 сарын 18
Улаанбаатар -3°C

Монголын ШУ-ны салбарт хийгдэж буй судалгааны ажил Дэлхийд танигдах эхний алхмаа хийлээ

28/01/2016 11:06

АШУҮИСургууль нь албан ёсны  англи хэл дээрх сэтгүүл болох Төв Азийн Шинжлэх Ухааны сэтгүүл буюу Central Asian Journal of Medical Sciences /CAJMS/ сэтгүүлийнхээ нээлтийг Эрдмийн Өргөө танхимдаа өнөөдөр хийлээ. Энэхүү сэтгүүлд  Төв Азийн эрдэмтэн судлаачдын  нүүр ам судлал, сувилахуй, нийгмийн эрүүл мэнд, эм зүй болон уламжлалт анагаах ухааны салбарт хийсэн эрдэм шинжилгээний ажлууд  нийтлэгдэх юм.

Нээлтийн үйл ажиллагаанд сэтгүүлийн ерөнхий редактор АШУҮИС-ийн захирал, доктор, профессор Г.Батбаатар болон туслах редактор хүндэт Профессор Чэ Ён Мүн болон АШУҮИС--ийн АУ-ны сургуулийн захирал, доктор дэд профессор С.Мөнхбаярлах болон сэтгүүлийн редакцийн зөвлөх багийн гишүүд, анагаахын чиглэлээр идэвхтэй судалгаа шинжилгээний ажил хийж буй эмнэлэг, их дээд сургуулиудын төлөөллүүд оролцлоо.

Төв Азийн Шинжлэх Ухааны сэтгүүлийн ач холбогдол

АШУҮИС-ийн захирал, доктор, профессор Г.Батбаатар /Сэтгүүлийн ерөнхий редактор/

 

- Бидний хувьд энэхүү сэтгүүлдээ гурван том ач холбогдол өгч байгаа. Нэгдүгээрт, Монголчууд бид олон улсын эрдэмтэн судлаачидтай хөл нийлүүлэн алхах цаг болсон. Тиймээс л Эрүүл Мэндийн салбарт ажиллаж буй залуу судлаачдаа дэмжих зорилготой.

Хоёрдугаарт, Монгол Улсад хийгдэж байгаа судалгааны ажлын үр дүнг дэлхийд таниулах. Монгол эрдэмтдийн судалгааны ажлыг сайжруулах зорилготой. Үүнээс гадна Төв Азийн сэтгүүл гэсэн утгаараа гагцхүү манай улсын судлаачдын судалгаанаас гадна дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан судалгааны ажлыг сэтгүүлдээ нийтлэх боломжтой. Гуравдугаарт, АШУҮИ сургуулиаас эхлээд Монгол Улсаа Дэлхийд таниулах гэх томоохон гурван ач холбогдол өгч байгаагаа нээлтийн үеэр дурдлаа.

Сэтгүүлийн тухай

АШУҮИС--ийн АУ-ны сургуулийн захирал, доктор дэд профессор С.Мөнхбаярлах

 

 

- Манай сэтгүүл нь 2015 оны нэг сараас эхлэн судалгааны ажлыг цуглуулж, мөн ажиллах хүчнээ бүрдүүлсэн. Тиймээс ч зөвлөлийн гишүүдийн гуравны нэг нь гадаадад профессорын зэргээ хамгаалсан эрдэмтдээр бүрдэж байгаа. Бид төрөлх англи хэлтэй хэн ч уншсан ойлгомжтой, алдаагүй нийтлэх гэж хичээсэн. Сэтгүүлийн дизайны хувьд Солонгосын дизайнер гаргасан.  Харин  Хөх Тэнгэртэй Монгол гэдэг утгаараа сэтгүүлийнхээ нүүрийг хөх ба цагаан өнгөөр хэвлүүлсэн байгаа.

Манай сэтгүүл нь 2016 онд 2 дугаар, 2017 онд 4 дугаараа хэвлүүлэх төлөвлөгөөтэй байна. Мөнсэтгүүлийн онцлог гэвэл онлайн ертөнцөөр унших боломжтой ба дэлхийн өнцөг булан бүрээс бидэнд судалгааны ажлаа илгээх боломжтой давуу талтай.

Бид цаашдаа судалгааны ажлын загвар болон статистик аргачлалын талаар олон улсын хурал, зөвлөгөөн зохион байгуулахаар төлөвлөж байна. Одоогоор манай сэтгүүл нь номын сангуудаар тараагдах болно. Мөн захиалгаар тараагдах болно.

Монголын ШУ-ны салбарт хийгдэж буй судалгааны ажил Дэлхийд танигдах эхний алхмаа хийлээ    



Edunews.mn    

28/01/2016 11:06