A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 61

Filename: controllers/home.php

Line Number: 43

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 61

Filename: controllers/home.php

Line Number: 44

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 61

Filename: controllers/home.php

Line Number: 43

Монголын Хүүхдийн Ордны салбар Баянхошуунд нээлтээ хийлээ
08 сарын 17
Улаанбаатар 20°C

Монголын Хүүхдийн Ордны салбар Баянхошуунд нээлтээ хийлээ

28/01/2016 11:07

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийгэм эдийн засгийн 2014, 2015 оны зорилтын хүрээнд нийслэлийн хүүхдүүдийг чөлөөт цагаараа өөрийн авъяас чадвараа хөгжүүлэх боломжоор хангах зорилгоор Монголын Хүүхдийн Ордны салбаруудыг бусад дүргүүдэд тэр дундаа хотын захын гэр хороололд байгуулахаар төлөвлөн ажилласан.

Үүний эхлэл болж Баянхошуунд анхны салбараа нээлээ. 

 
 
 

Үүний эхлэл болж Баянхошуунд анхны салбараа нээлээ. Салбар дугуйлан нь таван танхимтай, мэргэжлийн 10 багштай бөгөөд 540 гаруй хүүхдийг дугуйландаа хамруулах боломжтой.

Одоогоор дуу, бүжиг, шатар, драм, уран зохиолын дугуйлан хичээллэнэ. 

Цаашид салбар дугуйланг Баянзүрх дүүргийн Шар хад, Дарь-Эх, Чингэлтэй дүүргийн Хайлаастад нээхээр ажиллаж байгаа юм.

Салбар дугуйланд ажиллах багш нарын цалин, урсгал зардал зэрэг санхүүгийн асуудлыг Нийслэлээс бүрэн шийдвэрлэж 2015 оны төсөвт тусгасан.

Харин Дэлхийн зөн ОУ-ын байгууллага тус үйл ажиллагааг дэмжиж, эхний ээлжинд өөрийн байранд хичээллэх боломжийг олгожээ.

 

 

Дашрамд дурдахад тухайн нутаг дэвсгэрт амьдардаг хүүхдүүд Монголын Хүүхдийн Ордны салбар дугуйланд үнэ төлбөргүй хичээллэнэ.

Монголын Хүүхдийн Ордны салбар Баянхошуунд нээлтээ хийлээ    



Edunews.mn    

28/01/2016 11:07