03 сарын 18
Улаанбаатар -3°C

Г.Баясгалан: Хүн бүр АНУ-д сурах боломжтой. Тиймээс боломжийг ашигла

28/01/2016 11:24

 Орчин үед олон залуус гадаад хэл сурахыг эрмэлзэж, боломж байвал гадаадад боловсрол эзэмших хүсэлтэй болсон. Тэр дундаа Англи, Япон, Хятад хэл сурч тухайн оронд нь боломжийн зардлаар "мэргэжил эзэмшье, мастер хамгаалъя" гэж эрэлхийлдэг болсон үе. 

Ингээд АНУ-ыг зорих хүсэл мөрөөдөл, тэмүүлэлтэй хүн бүрт зориулсан хэрэгтэй мэдээллийг хүргэе.

Энэ удаад чадварлаг, туршлагатай хамт олон болох "One World center"-ийг онцолж байна. Тус төвийн захирал Г.Баясгалантай ярилцсанаа хүргэе. Ярилцлагынхаа өмнө тус төвийн үйл ажиллагааны талаар товчхон мэдээлэл хүргэе.

"One World center" ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

Монгол Улсынхаа ирээдүй хойч үе болсон залуусыг дэлхийн өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшүүлж, барууны орнуудын соёл, өдөр тутмын амьдралтай танилцуулж, сэтгэлгээг нь тэлэх, мөн оюутан залуусынхаа мэдлэг чадварыг хөгжүүлэн эх орноо гэсэн чин сэтгэлтэй авьяаслаг чадварлаг залуу хүн болгон төлөвшүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг олон улсын соёл солилцоо, боловсролын төв юм. 
 

-Сайн байна уу. Танай төв жил бүр олон оюутан залууст зуны амралтаараа АНУ руу аялангаа ажиллах боломжийг олгодгийг хүмүүс сайн мэддэг. Мөн хэлний бэлтгэл, мастер болон бакалаврт зуучилдаг гэсэн. Энэ тухай дэлгэрэнгүй танилцуулна уу?

-Бид АНУ-ын 40 гаруй их дээд сургуулийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг. Хамгийн хямд зардал, үр ашигтайгаар АНУ-д сурах боломжийг залуучууддаа олгодгоороо онцлогтой юм.

2011 оноос хойш жилд дунджаар 100 гаруй оюутанг АНУ-руу суралцуулаад байна.

 
 
 

-АНУ руу явж сурах юмсан гэсэн олон залуус байдаг ч цөөхөн хүмүүс явдаг. Явах боломж яагаад хүн бүрт олдохгүй байна вэ? 

-Манайхан АНУ-д суралцахыг хэцүү, олон шалгалт өгдөг, өндөр төлбөртэй, мөн их хэмжээний мөнгө хэрэгтэй гэж боддог. Гэтэл үнэндээ тийм биш юм. Мэдээж дэлхийд тэргүүлэгч их дээд сургуулиуд нь ороход өндөр шалгууртай, төлбөр өндөр байдаг. Харин дундаж сургуулиуд нь ямар нэгэн онцгой шалгуургүйгээр элсэн орох боломж, хямд төлбөр, төлбөрийн уян хатан нөхцөл, амьдрах таатай орчинг санал болгодог.

-Танай суралцах хөтөлбөрт TOEFL, IELTS гэх мэт шалгалтууд өгөөгүй эсвэл өндөр оноогүй хүмүүс хамрагдах боломжтой юу?

-Мэдээж  болно. Үнэндээ бол олон залуус өндөр оноогүй гээд шантрах явдал их байдаг. Зарим нь сургалтын төвөө хайх гэсээр өдөр хоногийг өнгөрүүлдэг. Тийм залууст манай төвөөс "Боломж байгаа шүү" гэж хэлмээр байна.

Яагаад гэвэл бидний хамтарч ажилладаг сургуулуудийн дотор TOEFL, IELTS-ын оноо хамаарахгүй нөхцөлтэйгээр элсэн орох боломжтой сургууль бий учраас. 

Энэ нь TOEFL, IELTS оноогүй байсан ч сургуульдаа элсэн ороод, очсоныхоо дараа Англи хэлний төвшин тогтоох шалгалт өгч, тэнцвэл үндсэн анги руугаа орж, тэнцэхгүй бол тухайн сургуулийнхаа хэлний бэлтгэлд суралцна гэсэн үг юм. Тэгээд өөрийн хэлний мэдлэгээ сайжруулсны дараа үндсэн анги руугаа орох боломжтой. Монголоос явж буй ихэнх оюутнууд ийм байдлаар явдаг. 

-АНУ-д бакалавр, магистр, хэлний бэлтгэлд сурахад сургалтын төлбөр нь дунджаар хэд байдаг вэ?
 

-Бид бусад зуучлалын газруудтай харьцуулахад хамгийн боломжийн үнийг санал болгодог. Ерөнхийдөө ихэнх залуучууд АНУ-д суралцахад жилийн 30,000-40,000 ам.доллар зарцуулагддаг гэсэн ойлголттой байдаг. Мэдээж дэлхийд чансаагаар дээгүүрт бичигддэг сургуулиуд бол өндөр төлбөртэй.

Бидний хамтарч ажилладаг сургуулиудын хувьд төлбөр харьцангуй хямд тооцогддог. Төлбөрийн хувьд нэг семестрээр тооцогдоно. Хэлний бэлтгэл бол 1,200-4,500 ам.доллар, бакалавр 3,000-10,000 ам.доллар, мастер 4,000-15,000 ам.доллар ойролцоогоор зарцуулагдах болно.

Харин явахаасаа өмнө тухайн оюутны бичиг баримт бүрдүүлэх явцад 1000 орчим ам.долларын хураамж төлөх шаардлагатай байдаг.

Үүнд: Тухайн сургуулийн элсэлтийн хураамж, АНУ-ын визний хураамж, SEVIS төлбөр болон зуучлалын хураамж багтсан байдаг. Элчингийн ярилцлагын дараа оюутан АНУ-ын явах онгоцны тийз 1 талдаа 800 ам.доллар, мөн эхний семестрийн төлбөрөө авч явах шаардлагатай болдог. 

-Төлбөрөөсөө хөнгөлүүлэх эсвэл тэтгэлэгт хамрагдах боломж хэр байдаг бол?

-Тэтгэлэг авах боломж оюутан бүрт бий. Гэхдээ тийм ч амар биш.АНУ-ын бакалаврын зэрэг олгодог 3500 гаруй сургууль, магистр болон докторын зэрэг олгодог 1600 гаруй сургуулиуд нь өөр өөрсдийн гэсэн тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх сантай байдаг. Мэдээж тэтгэлэг хүсэгчид нь TOEFL-ын өндөр оноотой, сурлагын дүн сайн байхаас гадна тухайн тэтгэлэг олгож буй газрын шаардлагыг бүрэн дүүрэн хангасан байх ёстой юм.

-Монголоос суралцаж буй оюутнууд тэр болгон гэрээсээ сургалтын төлбөр, өдөр тутмын амьдрах зардлаа авахгүй боломжгүй байдаг шүү дээ. Суралцаж буй Монгол оюутнууд хэрхэн зохицуулдаг вэ?

-Ихэнх оюутнуудын хувьд цагийн ажил хийдэг. Манай оюутнууд бусад АНУ-д амьдардаг Монголчуудын адил гадуур ажил хийж сургалтын төлбөрөө, амьдрах зардлаа олдог. АНУ-д цалин өндөр, ажил олдох нь элбэг байдаг. Сурахаар явж буй оюутнууд нь сургууль дээрээ 20 цаг хүртэл ажиллах эрхтэй байдаг. Энэ боломжийг ашиглаж байгаа оюутнууд нь сургалтын төлбөрөөс чөлөөлөгддөг. Гэхдээ энэ боломжийг ихэвчлэн том сургуулиуд оюутнууддаа олгодог. 

АНУ-д боломж хүн бүхэнд тэгш нээлттэй байдаг тэнд хэн сэргэлэн, амьжиргаатай нь илүү сайхан амьдардаг. Манай зарим оюутнуудын хувьд 2 улсын хооронд бизнесийн гараагаа эхэлж амжилттай яваа тохиолдол ч бас бий. 

-Сүүлийн үед АНУ-д мастер болон бакалаврт зуучилна гэсэн төвүүд болон хувь хүмүүс их болсон. Харин танайх бусад байгууллагаас ямар давуу талтай вэ?

-Би Америкт байхдаа онгоцны буудал дээр тосох хүнгүй эсвэл хүрэх газар руугаа яаж явахаа мэддэггүй, хүний нутагт учраа олохгүй яваа олон залуустай таарч байсан. Иймэрхүү байдлыг хараад маш их эмзэглэсэн. Манай энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд ийм зүйлд маш хариуцлагагүй ханддаг. Анх удаа хүний нутаг руу явж буй оюутнуудыг маш сайн бодит төсөөлөлтэй, хэрэгтэй бүх мэдээллээр хангаж байж явуулах ёстой.

Манай төвд АНУ-д суралцаад, амьдраад үзсэн хүмүүс ажилладаг. Тиймээс тэнд суралцахад ямар асуудал гардаг, юугаараа давуу талтай, хэрхэн төлбөрөө төлдөг гэх мэт зүйлсийг мэддэг учраас манай хамт олон хэрэгтэй мэдээллийг хүмүүст өгч, хүн бүрт хүрч ажиллаж чаддаг. Түүнчлэн визний ярилцлагад бэлдэх, бичиг баримтыг нь бүрдүүлэх зэрэг бүрэн үйлчилгээг үзүүлэхээс гадна явсных нь дараа ч гэсэн байнгын харилцаа холбоотой байдаг. Мөн өнгөрсөн хугацаанд хамгийн олон оюутнуудыг АНУ-руу сурах болон оюутан солилцооны хөтөлбөрт хамруулсан.

 Манай хамт олон хэрэгтэй мэдээллийг хүмүүст өгч, хүн бүрт хүрч ажиллаж чаддаг. 

 
 
 

-Та өмнө нь АНУ-д суралцаж, ажиллаж байсан туршлагатай. Таны хувьд Америкт суралцах нь ямар үр дүнтэй вэ?

-Би өөрөө суралцаж байх хугацаандаа "Хэзээ нэг өдөр Монгол Улсаа АНУ шиг хөгжихөд нь өөрийн гэсэн хувь нэмэр оруулна" гэж бодож байсан. Тэр үеэс олон залуус "АНУ-ыг зориосой" гэж хүсэж эхэлсэн. Яагаад гэвэл эх орноосоо, гэр бүлээсээ, найзуудаасаа холдоод ганцаараа сурч, амьдрах нь олон сайн давуу талтай учраас. 

Монголчууд бид Америкт зөвхөн боловсрол эзэмшихээс гадна тус улсаас сурах юм их бий. Өдөр тутмын амьдралын хэв маяг, соёл, бүтээлч байдал, хамгийн наад зах нь хуулиа хэрхэн дагаж мөрдөх гэх мэтийн сайхан олон зүйлийг сурч, улмаар амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой юм.

Хүн бүр АНУ-д сурах боломжтой. Тиймээс боломжийг ашигла гэж чин сэтгэлээсээ хүсч байна. 

Бидэнтэй холбогдохыг хүсвэл манай фэйсбүүк хуудас болох One World Center, өөрсдийн сайт болох One World гээд дараад холбогдоорой. Холбогдох утас: 99083805

Г.Баясгалан: Хүн бүр АНУ-д сурах боломжтой. Тиймээс боломжийг ашигла    



Edunews.mn    

28/01/2016 11:24