03 сарын 18
Улаанбаатар -3°C

“Гадаадад тэтгэлгээр суралцах боломж”-ууд

01/03/2016 19:38

          Гадаадын өндөр хөгжилтэй улс оронд  суралцах, тэр тусмаа тэтгэлгээр суралцах нь залуу хүн бүрийн хүсэл мөрөөдөл гэж хэлж болно. Тиймээс гадаадад тэтгэлгээр суралцах хүсэлтэй хүн бүрт зориулан “Гадаадад тэтгэлгээр суралцах боломж” гэсэн цуврал ном гарчээ.  Энэхүү номонд  Монголд болон гадаадад, Олон улсын хэмжээнд зарлагддаг тэтгэлэгт хөтөлбөрүүд, Олон улсын соёл солилцооны хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй дурьджээ. Мөн үнэ төлбөргүй суралцах боломжтой улс орнуудын их, дээд сургуулиудын талаарх мэдээллийг багтаасан байна. Түүнчлэн  хавсралт хэсэгтээ англи хэлний түвшин тогтоох шалгалтуудын мэдээлэл болон тэтгэлгийн талаарх мэдээлэл бүхий вэб сайтууд, тэтгэлэг авч байсан хүмүүсийн эссэнүүд, гадаадад тэтгэлгээр суралцсан хүний түүх зэргийг оруулж өгсөн байна. Хэрэв та эл номыг  худалдан авахыг хүсвэл “Тэтгэлэгт Боловсрол Төв”-д хандах буюу номын дэлгүүрүүдээс авах боломжтой юм байна.

Б.ОТГОН

 

“Гадаадад тэтгэлгээр суралцах боломж”-ууд    



Edunews.mn    

01/03/2016 19:38