03 сарын 18
Улаанбаатар -3°C

Баянзүрх дүүрэгт нийтийн номын сан нээгдлээ

06/03/2016 14:08

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн төр захиргааны ордонд нэгэн шинэ номын сан нээлтээ хийлээ. Тус дүүргийн хувьд нийслэлийн есөн дүүргээс анх удаагаа нийтийн номын сантай болж байгаа аж. Нээлтийн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, Засаг даргын орлогч Т.Баясах, Т.Батцогт, Тамгын газрын дарга Б.Амартүвшин болон албаны бусад хүмүүс, дүүргийн албан хаагчид, харьяа, хэлтэс албад болон хороодын Засаг дарга нар оролцсон байна. Мөн зохиолч, яруу найрагч Б.Сарантуяа нээлтэд оролцон өөрийн номын дээжээс Баянзүрх дүүргийн нийтийн номын санд гардуулан өгөв.

Иргэд нийтийн номын сангаас түүх, уран зохиолын ном болон хууль эрх зүйн акт, эрх бүхий байгууллагаас гарч буй тогтоол, шийдвэр, захирамж болон харьяа хэлтэс албадын үйл ажиллагаандаа мөрддөг хууль, дүрэм, заавар, журмын эмхтгэлтэй танилцах бүрэн боломжтой юм байна. Тус номын сан нь 7000 гаруй номтой ба хууль эрх зүй чиглэлийн 1324, уран зохиолын 500 гаруй, түүхийн чиглэлийн 800 гаруй, гадаад хэл дээр 2000 гаруй номыг тус номын сангаас уншиж, тав тухтай орчинд үйлчлүүлэх боломжийг бүрдүүлжээ.

 Б.Отгон

Баянзүрх дүүрэгт нийтийн номын сан нээгдлээ    



Edunews.mn    

06/03/2016 14:08