03 сарын 24
Улаанбаатар -8°C

Б.Баттүшиг: "Морган Стэнли"-д ажилд орох нь Харвардад элсэхээс ч хэцүү юм билээ

28/11/2015 22:28

"Алтай холдинг" компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Баттүшигтэй ярилцлаа.

-Та Харвардын Бизнесийн их сургуулийг төгссөн. Хүмүүсийн хувьд Харвардыг төгсөх нь дэлхийн нэр хүндтэй байгууллагуудад ажилд орох нэг төрлийн шалгуур гэдэг?

-Би хүүхэд байх цагаасаа л Харвард гэж ярихаар л битүүхэндээ мөрөөддөг байсан л даа. Сиатлд 2005 онд арван жилээ дүүргэчихээд их сургуулиуд руу товч намтраа явуулж байхдаа Харвардыг нэг дугаарын сонголтоо гэж бодож байлаа. Тэр үедээ Харвардад орж чадаагүй юм. Тэгээд тэрний дараа өөр сургуулиудад намтраа явуулаад, сонголтоо хийсэн нь Чикагогийн их сургууль байсан. Чикагогийн их сургуулиас Нобелийн шагналтнаар 89 хүн төрсөн байдаг. Тэгээд ч энэ сургууль эдийн засгийн чиглэлээрээ хамгийн сайн сургуулиудын нэг байсан болохоор сонгож байлаа. Тэр үедээ Харвардад орж чадаагүй ч мастерт нь суралцах бодол байсан. Тэгээд их сургуулиа төгсчихөөд гадны банкинд ажилласан. Багаасаа л Харвардад сурах хүсэлтэй байсан болохоор тус сургуульд орох материал, товч намтар зэргээ бэлдээд л байсан. Бараг бүтэн жил бэлддэг юм билээ. Харвардад нэг жилд 18-20 мянган хүн элсэхээр хүсэлтээ ирүүлдэг. Тэрнээс 900-г нь сонгодог. Дэлхийн тэр олон мянган хүн бүгд л сайн сурч, сайн ажил хийж байсан хүмүүс байж таараа. Харвардын их сургуульд орон орны Ерөнхийлөгчид, бизнесийн салбарын алдартнууд, манлайлагчид суралцаж байсан гэдгээрээ ихэд нэртэй. Тэр үед аз таарсан юм болов уу даа, бас шалгалтаа ч гайгүй ч өгсөн байх. Ингэж бүх юм бүрэлдсэн. Сургууль руу илгээх захиагаа нэлээд бодсон л доо. Тэгээд “Морган Стэнли"-д миний дарга байсан, Харвардын Бизнесийн их сургуулийг төгссөн хүнээр өөрийнхөө тухай захиаг бичүүлсэн. Тэр нь маш нөлөөтэй байдаг юм билээ. Нэг үгээр тодорхойлолт юм. Хүмүүс бодохдоо нэр төртэй хүнээр л өөрийгөө тодорхойлуулчихвал болно гэж бодоод байдаг. Тийм биш. Өөрийн чинь сайн ажиллаж байсныг мэддэг, сайн сурч байсныг мэдэх ёстой хүн байх ёстой. Энэ бүгд нь таараад азаар ч юм уу Харвардаас ззхиа ирсэн юм, бөөн баяр болсон. Би уг сургуулиас гадна өөр хоёр, гурван сургууль руу хүсэлтээ илгээчихсэн байсан юм. Эхлээд Вартон, дараа нь Колумбиа, хамгийн сүүлд Харвардаас хариу ирсэн. Вартоныг бараг сонгочихсон байсан. Пенсулванийн Вартон их сургуулийг дэлхийн эдийн засаг, санхүүгийн хамгийн том сургуулиудын нэг гэдгийг багаасаа л мэддэг байсан. Тэгтэл 14 хоногийн дараа Харвардзас захиа ирж нэлээд бодож эргэлзсэн. Тэгээд Харвардыг сонгосон л доо.

-Та сургуулиа төгсөөд гадны банкинд ажилласан гэлээ. “Морган Стэнли”-д гэл үү?

-Их сургуулиа төгсчихөөд тав, зургаан сарын дараа хөрөнгө оруулалтын "Морган Стэнли” банкинд ажилд орсон. Сургуулиа төгсүүтээ л банкуудад очиж ажил гарах нь уу, дадлага хийж болох нь уу гээд хүмүүстэй нь уулзаад ярилцлагад ороод л явдаг байлаа. Тэгсээр байгаад хагас жил болчихсон юм. Хөрөнгө оруулалтын банкинд ажилд орно гэдэг чинь Харвардад элсэхээс ч илүү ажил болдог юм билээ. Нэлээд удаан ярилцлагад орж, сургуулийнхаа найзуудаар дамжуулж янз бүрийн банкныхантай танилцаж, "Морган Стэнли”-г сонгосон юм. Амархан ажил биш. “Морган Стэнли”-д өдөрт дунджаар 15 цаг ажилладаг. Өглөө ес, арван цагт ажилдаа очоод шөнийн 12 цагаас нааш харина гэж байхгүй. Тэнд ажиллах нь хувь хүний өөрсдийнх нь сонголт л доо. Ийм ажил хийлгэнэ шүү гэдгийг хэлж байгаа юм чинь, ажиллая гэсэн хүмүүст. Хамгийн өндөр цалин өгдөг ажил гэж болно. Их сургуулиа төгссөн хүмүүсийн хувьд том нэртэй газарт ороод, сайн цалин авахыг л бодно шүү дээ. Ийм бодлоор олон хүн ордог байх л даа. Гэхдээ тэр ажлаас сурч байгаа юм нь их байсан. Өдөр тутам дэлхийн бизнесийн томоохон компаниудтай ажиллаад, ямар компанид хөрөнга оруулбал бидэнд ашигтай вэ гэдгийг тооцож санхүүгийн загварыг нь гаргана. Ерөнхийдөө шинжээчийн ажил хийдэг.

-АНУ-ын томоохон эдийн засгийн орчинд ажиллаж байгаад эх орондоо ирэхэд манай эдийн засгийн орчин ямар санагдсан бэ?

-Манай гэр бүлийн компани байдаг болохоор зундаа эх орондоо ирээд жаахан ч гэсэн юм сураад буцчихдаг байсан. Сиатлд сурч байхдаа зуны гурван сард Монголд л байдаг байлаа. Гэрийнхнээсээ хол байсан болохоор зун л тэдэнтэйгээ хамт байх боломж гардаг байсан. Тэр үедээ ах нараа юу хийж байгааг нь харж, бизнесийг нь сонирхоод л явж байсан. Тэгэхээр Монголын нөхцөлийг тэр чиглэлээс нь ойлгодог байлаа. Гэхдээ ажил дээр гараад ирэхээр Монголын бизнесийн салбарт ойлгохгүй зүйл гардаг байсан. Эхэн үедээ хүмүүсээс их асууж лавлаж зөвлөдөг байсан юм. Гэхдээ хүмүүс юмыг сурдаг л юм чинь тодорхой хугацаа өнгөрүүт бүгдийг биш ч гэлээ тодорхой хэмжээгээр сураад эхэлсэн.

адаадад өндөр боловсрол эзэмшээд буцаж ирж байгаа залуус бий. Гэхдээ ихэнхийг нь шингээж тогтоох хөрс байдаггүй учир буцаад гадагшаа явчихдаг. Улсын зардлаар сурсан хүмүүс нь яалтгүй ч үгүй ирж ажилладаг. Гэтэл та Монголдоо иржээ?

-Би эх орондоо буцаж ирсэн. Сингапур, Японд суралцагчдыг анзаарч байхад улсын тэтгэлгээр сурсан оюутнууд нь буцаж ирж 2-5 жил ажиллах гэрээ хийдэг юм билээ. Би гэр бүлийнхээ компанийн зардлаар сурсан болохоор буцаж ирэх ямар нэг гэрээ байгаагүй гэсэн үг л дээ. Ямар нэг гэрээ хийж яваагүй, хувиараа суралцсан хүмүүсийг Монгол руу татна гэдэг нь зөв бодлого. Миний бодлоор монголчууд маань Монголдоо очиж ажиллая гэсэн бодолтой явдаг. Гэхдээ цалин нь Америкт өндөр байхад Монголд ирээд хэрэг байна уу, эсвэл тэнд хэдэн жил ажиллаад, сургуульд сурсан мөнгөө олоод ирье гэсэн бодолтой хүмүүс ч байдаг юм билээ. Тэр хүмүүсийг яаж буцаж татах нь эдийн засгийн асуудал. Хөрөнгө оруулалтын тэр банкны цалинг өгч байгаа банк Монголд байвал мэдээж эх орноо л сонгох байх.

-Гадны зарим бизнесменүүд Монголын зах зээл, эдийн засгийг жижиг гэж голоод байдаг. Яаж гологдохгүй байх вэ?

-Гадаадуудтай уулзаад явахад намайг монгол гэдгийг мэддэг болохоороо ч тэгдэг юм уу голж байна гэж ярьдаггүй юм, уул нь(инээв). Манай улс газар нутаг томтой, баялаг түүхтэй учраас хүмүүс жижиг гэж боддогүй юм л даа. Хүн ам бага болохоор зарим бизнесийг томсгоход хэцүү. Гэхдээ Монголыг харахад баялгаараа нэлээд дзэгүүрт ордог болохоор сонирхогчдын тоо их шүү.

Өнгөрсөн жилийн долдугаар сард энэ тухай нэг нийтлэл бичиж байсан юм. Тэр нийтлэлдээ бид уул уурхай биш технологи буюу хүний нөөц, өндөр боловсрол эзэмшсэн залуучуудынхаа хүч чадлаар хөгжих боломжтой гэдгийг онцолсон. Сингапурыг харахад газрын баялаггүй мөртлөө өндөр хөгжчихсөн. Монголоос гадны том том сургуулиудад сурахаар залуус яваад л байна. Тэндээ очоод нэртэй программ хийгээд, технологийн том компанид ажиллаж байна. Тэд Монголдоо ирж тухайн чиглэлээрээ юм хийвэл манайх зөвхөн уул уурхайгаараа биш технологи юм уу, янз бүрийн салбараараа хөгжих боломжтой гэж үзэж байгаа юм. Үүн дээр боловсрол маш чухал. Үүнтэй холбоотой "Монголд та хэрэгтэй төрийн бус байгууллагыг байгуулсан. Би Америкт боловсролын тийм чиглэлийн байгуулагын Төлөөлөн удирдах зөвлөлд байсан юм. “Америкт та хэрэгтэй” гэдэг байгууллага. Тэрнээс санаа аваад боловсрол, спортор хөгжүүлзх залуус, оюутнуудад зориулсан байгууллага байгуулсан юм. “Mongolia Needs You” буюу "Монголд та хэрэгтэй" байгууллага бол залуучууд, оюутнуудад зөвлөгөө өгөх, түүнчлэн зжилд орох бэлтгэлд нь туслах зорилготой юм. "Монголд та хэрэгтэй” байгууллагын ТУЗ-д Монгол Америкийн олон идэвхтэй залуучууд байдаг. "Americ Needs You”-гийн СЕО болон NВА-гийн алдартай тоглогч хүртэл байгаа.

-Та сагсан бөмбөгч. Ер нь аливаа спорт хүнийг тэсвэр хатуужилтай, шударга, эмх цэгцтэй болгож төлөвшүүлдэг. Та багаасаа л спортоор явсан болохоор дээрх чанарууд танд сууж эдийн засаг, санхүүгийн салбарт ажиллахад тань эерэгээр нөлөөлсөн байх аа?

-Би жаахан байхаасаа л спортод дуртай, хамаг цагаа л түүнд зарцуулдзг байсан л даа. 11 настайдаа АНУ-Д очиход англи хэл мэддэггүй байв. Англи хэлгүй, найзууд байхгүй тийм л байдалтай шинэ хотод очиход сагсан бөмбөгийн ачаар л найзуудтай болж байлаа. "ESL” буюу "Англи хэл хоёр дахь хэл" гэдэг сургууль байдэг юм. Тэр сургуульд анх орж байгаа хүүхдүүд бараг бүгд англиар ярьж чадахгүй. Бэйсбол, бадминтон, сагсан бөмбөг гээд бүхий л спортоор хичээллэнэ. Спортоор дамжуулж л биенээ ойлгож, бага багаар англи хэлээр ярьж сурцгаасан даа. Би одоо ч сагсан бөмбөгөөр хичээллэдэг, долоо хоногтоо хоёр, гурван удаа тоглодог. Би Америкийн их сургуульд байхдаа тоглодог байсан. Ахлах сургуульд байхдаа Сиатл хотын сургуулиудын шилдэг арван тоглогчийнх нь нэгээр сонгогдож байсан юм. Их сургуульд ороод эхний жилдээ тоглож байгаад ‘За ямар NBА-д тоглох гэж байгаа биш дээ" гэж бодоод больж байлаа. Өмнө нь долоо хоногт өдөр бүр тоглодог байсэн бол долоо хоногт хоёр удаа л тоглодог болсон. Хүн чинь нэгэнт л ингээд спорттой холбогдчихоороо түүндээ сэтгэлээ өгч ямар нэг юм хийхсэн гэсэн бодолтой болчихдог юм билээ.

Монголын бадминтоны холбооны ерөнхийлөгчөөр сонгогдоод сар гаран болж байна. Анх олон улсын тэмцээн зохиогдоход ивээн тэтгэгчээр нь оролцож, тэрнээс хойш энэ спортыг Монголд хөгжүүлье гэсэн мөрөөдөлтэй болсон. Одоогоор монголчууд спортын тавхан төрлөөр л олимпод оролцож байгаа. Бадминтоны спортоор 2020 оны Токиогийн олимпод хоёр тамирчин оролцуулъя гэсэн төлөвлөгөө гаргаад ажилдаа орчихоод байгаа. Хэрвээ хоёр тамирчнаа олимпод оролцуулчихвал том амжилт, хоёрдугаарт Монгол Улс олимпод зургаа дахь төрлөөрөө өрсөлдөх боломж бүрдэнэ гэсэн үг. Энэ их том ажил болно. Монголын бадминтоны залуу тамирчдыг Хятад, Солонгос, Япон руу явуулж шигшээ багийнхантай нь бэлтгэл хийлгэнэ, Монголдоо томоохон талбай байгуулна гэх мэт олон ажил төлөвлөчихсөн байгаа.

-Та улс төр, Монголын улс төрийг хэр сонирхдог вэ?

-Сонирхоно оо. Америкт олон жил амьдарсан болохоор тэндэхийн улс төрийг бас сонирхдог. Харвардын бизнесийн сургуульд сурч байхдаа улс төрийн чиглэлийн хичээлүүдийг нь сонгож судалдаг байсан юм. Барак Обама Чикагогийн их сургуулийн хуулийн сургуулийн багш байсан. Манай сургуулийнхан ихэнх нь Обамаг дэмждэг юм байна лээ. Намайг хоёрдугаар курст байхад, Мишель Обама манай сургуулийн эрүүл мэндийн сургуулийн сургалтын үйл ажиллагаанд оролцдог байлаа. Ерөнхийлөгчийн гэр бүлийнхэнтэй манай сургууль ер нь ойр байдаг байсан болохоор сургуулиараа дамжаад улс төрийн чиглэлээр олон хичээлийг судалж байсан л даа. Мэдээж Монголын улс төрийг сонирхолгүй яахав. Аав маань улс төрд байгаа. Би Монголын улс төрийн мэдээ мэдээллийг уншаад л явдаг. Түүнээс биш одоохондоо улс төрд оролцсон юм байхгүй.

-Иргэн хүний хувьд хөндлөнгөөс харахад манай улс төрийн байдал ямар байна?

-Эдийн засгийн нөхцөл байдал хэцүү бзйгаа учраас улстөрийн нөхцөл байдлыг хэцүү болгодог юм болов уу. Эдийн засаг нь унахаар мэдээж улс төр рүү нь харах байх. Хятадын эдийн засаг бас унаж байна, дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүн, газрын доорх баялгийн үнэ ханш унаж байна. Уул уурхай хөгжсөн Австрали зэрэг улсуудыг харахад бас л эдийн засаг нь уначихаад байгаа.

Гэхдээ миний бодлоор Монгол улс 25 жилийн өмнө ардчилалыг байгуулсан гэхэд тун амжилттай яваа. АНУ-д ардчилал үүсээд 200 гаруй жил болоход янз янзын л юм болсон шүү дээ. 200 жил явж байж одооны төрхөө олсон. Гэтэл манай Монгол 1990 оноос хойш ийм их нээлттэй мэдээллийн ертөнцтэй болж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой болсон болохоор амжилттай явж байна гэж харж байгаа юм.

-Бид эдийн засгийн хямралаас яаж гарах вэ гэхээсээ илүүтэй яавал хүндрэл багатай туулах вэ гэдэг нь чухал болоод байна?

-Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байх үед тодорхой хэмжээний хөрөнгийг хадгалаад үнэ нь буусан үед буцааж гаргадаг сан (Sovereign Wealth Fund)-тай байх хэрэгтэй юм шиг байгаа юм. Тийм сантай болчихвол ийм хүнд үед хөрөнгө оруулалт хийдэг ч юм уу ямар нэг байдлаар гаргадаг байх гэсэн санаа л даа. Монгол бусад улсуудын адил эдийн засгийн уналтгүй үед хямралаас сэргийлэх төлөвлөгөө гаргадаг, хэцүү үед гаргадаг сантай болзол зүгээр юм болов уу.

-Залуу хүн мэргэжил эзэмшээд ажил дээр гарч ажиллая гэхээр танил тал хэрэгтэй болно. Эсвэл аль нэг нам дагаж, дарга нарын цүнх барьж гүйн бялуунаас нь хувь хүртэж амьдралаа дээшлүүлэх хувилбар байдаг?

-Ямар ч хүн ажлаа идэвхтэй сайн хийхгүй бол амжилтад хүрэхэд хэцүү. Том хүнийг таньдаг, түүнтэй ойр байлаа гээд ажлаа л сайн хийж чадахгүй бол хэцүү. Тэр нь ажлын фронт дээр харагдана шүү дээ. Тэгэхээр залуучууд маань заавал нэг хүнийг дагаж эсвэл нам дагаж явахын оронд өөрийнхөө хийж байгаа ажил, хашиж байгаа албаа сайн гүйцэтгэж, сайн ажиллах юм бол бусад бүх хүн таныг “Энэ ажлаа сайн хийдэг” гэж харах болно. Тэрийг би маш олон ажил дээрээс харж, мэдэрсэн. Хэн нэгнийг дагахын оронд хийж байгаа юмаа л сайн хийгээд амжилтад хүрч чадвал хүмүүс анзаарч, түүнийг дагаж янз бүрийн боломж гээч ирнэ. Миний бодлоор хийж байгаа юмаа сайн хийж бас сайн дуусгах ёстой.

-Та одоо Америкт ямар ажил хийж байна вэ?

-Америкаас Азид ирчихсэн. Америкийн хөрөнгийн биржийн “

Б.Баттүшиг: "Морган Стэнли"-д ажилд орох нь Харвардад элсэхээс ч хэцүү юм билээ    



Edunews.mn    

28/11/2015 22:28