03 сарын 24
Улаанбаатар -8°C

Германд тэтгэлэгтэй сурах боломж - DAAD

06/04/2016 18:29

Тогтвортой усны менежмент: Суралцах болон судалгаа шинжилгээнд зориулсан тэтгэлэг

Дэлхийн хүн амыг цэвэр усаар найдвартай хангах нь ирээдүйн чухал асуудал болоод байна. Дэлхийн хүн амын өсөлт, усны бохирдол ба нэг хүнд ноогдох усны хэрэглээний өсөлт нь усны эрэлт хэрэгцээг улам их болгож байна. Иймээс  дунд, удаан хугацааны усны нөөцийн шаардлага, цаг уурын өөрчлөлт болон газар ашиглалт зэрэг нь дэлхийн ба бүс нутгийн усны хэрэгцээнд томоохон нөлөө үзүүлж байна. Холбооны Боловсрол Шинжлэх Ухааны яам нь Вьетнам, Индонез, Казакстан, Монгол, Иран, Иордан зэрэг орнуудад “Тогтвортой усны менежмент” прогрмаммыг ГЭСА-аар дамжуулан санхүүжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн нэг хэсэг болох “Гадаад оюутнуудад зориулсан сургалт ба судалгаа шинжилгээний тэтгэлэг”  бөгөөд дээр дурдсан орнуудын нөхцөл шаардлагыг хангасан оюутан болон докторантуудад германы их сургуулиудад англи хэл дээр явагдах сургалтанд  “Хотын ус хангамж” ба “Ус ба энерги” (энергийн нөлөөлөлийн өсөлт ,ундны ус бэлтгэл ба бохир усны цэвэрлэгээ ) хүрээнд суралцаж, эрдмийн зэрэгээ ахиуллах боломжийг олгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд ЭНД ДАРНА уу. 

 

Их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрүүд - шинжлэх ухааны бүх чиглэлээр их/дээд сургууль төгсөгчдөд зориулсан тэтгэлэг

Энэхүү тэтгэлэг нь гадаад орнуудын бүх мэргэжлийн чиглэлийн их, дээд сургууль төгсөгчдөд Герман дахь улсын болон улсаас хүлээн зөвшөөрөгдсөн их, дээд сургуулиудад дахин сургалт, магистрын сургалтад элсэн суралцаж, Германд их, дээд сургууль магистр болон дипломын зэрэгтэй төгсөх боломж олгодог. Тус тэтгэлгийг дахин сургалт, магистрын сургалтын эхний нэг жил эсвэл эхний хоёр жилийг Германд суралцаад, гадаадад их дээд сургуульд төгсөх тохиолдолд мөн олгодог.

 

Залуу эрдэмтэд болон докторантуудад зориулсан судалгаа шинжилгээний тэтгэлэг

Энэхүү тэтгэлэг нь гадаад орнуудын залуу судлаачдад Герман дахь улсын болон улсаас хүлээн зөвшөөрөгдсөн их, дээд сургууль болон бусад судалгааны байгууллагуудад судалгааны ажил хийх боломжийг олгодог. Тус тэтгэлэг нь юуны өмнө докторын зэрэг горилсон судалгааны ажлыг дэмжихэд зориулагдсан.

 

“Нийгмийн бодлого ба сайн засаглал 2014”-"Public Policy and Good Governance 2014"

2009 оноос хойш хэрэгжүүлж буй "Public Policy and Good Governance 2013" хэмээх энэхүү хөтөлбөрийн хүрээнд ГЭСА нь Африк, Латин Америк, Өмнөд Ази, Зүүн Өмнөд Ази болон Ойрх болон Дундад Дорнодын ардчилал, шударга ёсны төлөө ажиллах хүсэл, эрмэлзэл бүхий ирээдүйн удирдах боловсон хүчинд олгодог тэтгэлэг юм. Германы Гадаад хэргийн яамнаас санхүүжих тус хөтөлбөрийн тэтгэлгийг авснаар тухайн орны нийгэм, улс төр болон эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдол бүхий мэргэжлийн чиглэлээр элсэн суралцан, магистрын зэрэгтэй төгсөх боломжтой.

 

Хөгжиж буй орны төгсөгч оюутнуудад зориулсан мэрэгшүүлэх сургалтын тэтгэлэг

Хөгжиж буй орны төгсөгч оюутнуудад шинжлэх ухааны бүх чиглэлээр улсын ба магадлан итгэмжлэгдсэн германы их сургуульд мэргэшүүлэх болон магистрын сургалтанд мөн онцгой тохиолдолд докторын сургалтанд хамрагдаж, германд магистр, PhD - ийн зэрэг хамгаалах боломж олгодог.

 

Эх сурвалж: http://www.ulan-bator.diplo.de/

 

Германд тэтгэлэгтэй сурах боломж - DAAD    



Edunews.mn    

06/04/2016 18:29