A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 61

Filename: controllers/home.php

Line Number: 43

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 61

Filename: controllers/home.php

Line Number: 44

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 61

Filename: controllers/home.php

Line Number: 43

Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж: Би анх найман настайгаасаа морин хуур сурах гэж оролдож байлаа
08 сарын 17
Улаанбаатар 20°C

Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж: Би анх найман настайгаасаа морин хуур сурах гэж оролдож байлаа

15/04/2016 15:28

 

Цэенгийн Цэрэндорж хэмээх эрхэм хүнтэй уулзаж, морин хуур сурахаар төлөвлөж буй хүүхдүүд, хүүхдээ морин хуурын дугуйланд явуулахаар зэхэж буй эцэг, эхчүүдэд бага ч болов хэрэгтэй мэдээлэл өгөхыг зорилоо. Тэрээр төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд төрийн хан хуурыг эгшиглүүлж, хөг аялгууг нь тааруулдаг хүндтэй хүн. Ц.Цэрэндорж гуай жил бүрийн цагаан сарын шинийн нэгний өглөө айл бүрийн жаврыг төрийн хуураар үргээж, утга бэлгэдэл сайхан ерөөл, магтаалаа хайрладаг. Морин хууртай найман наснаасаа хойш хувь заяагаа холбож, дэлхийн улс оронд монгол соёлыг таниулсаар иржээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

 

-Та төрийн хан хуурч гэсэн эрхэм цол хэргэмтэй хүн. Үүнээс гадна ямар ажил эрхэлж байгаа вэ. Ерөөлч, магтаалчдын төвийг хариуцан ажилладаг гэж сонссон?


-Би одоо Монголын ерөөлч магтаалчдын төвийн тэргүүн байна. Ерөөлч, магтаалчдын хэлсэн үгээр би ном хэвлүүлж байгаа. Одоо бол дөрөв дэх ботио хэвлүүлэхэд бэлэн болсон. Харин төрийн хан хуурч гэдэг цолны хувьд энэ чинь нэр юм л даа. Жишээлбэл, ардын дуу бүжгийн морин хуур байвал түүнийг тоглодог хүн нь морин хуурч. Их хан хуур гэж төрд залсан байдгийг нь би татдаг болохоор төрийн  их хан хуурч гэдэг юм. Төрийн хан хуурч гэдэг сайхан ажлыг надад төрөөс даалгасан, хоёрдугаарт өөрийн санаачилсан, залсан хуураа татаж, цэнгүүлж байх нь надад их бахархалтай учраас би 20 жил татаж ирлээ. хойшид ч татна. Тийм учраас төрийн их хан хуур бол монгол түмний оюуны их шүтээн болсон.

    Төрийн их хуурыг залснаас хойш олон албан газар, айл өрх морин хуураа залсан байна. Монголд хамгийн анх залсан нь төрийн их хан хуур юм. Анхны зарлигийг П.Очирбат ерөнхийлөгч гаргасан, түүнээс хойш 10-аад жилийн дараа Н.Багабанди ерөнхийлөгч хуураа дээдлэх тухай зарлигдсан.

 

 

-Төрийн их хуур маань их хамгаалалтан дор байдаг гэж сонссон. Ер нь сүүлийн хэдэн жил хан хуурыг цэнгүүлж, тухайн жилийн жаврыг үргээж байгаа вэ?

-Төрийн хан хуур маань хамгаалалт дор төрийн их нум, үндсэн хуультай хамт байдаг юм. Ийм хүндэт төрийн гол бэлэгдлүүд нэг байна. Мөн туг маань байна. Олон жил хан хуураа татлаа,сайхан байна. Монгол морины явдлыг эгшиглүүлж, хөглөлөө. Би ер нь морины явдлаар л хөг эгшгийг нь тааруулдаг юм. Би 1992 онд миний санал санаачилгаар, Монгол улсын Ерөнхийлөгч П.Очирбатын дэмжлэгээр мөн хуур урлаач Уламбаяр гэдэг хүний оролцоотойгоор одоогийн төрийн их хан хуурыг залсан. 1992 оны дөрөвдүгээр сарын 20-ноос хойш хуураа татаж байна даа.

-Түрүүн та хуураа хөглөж, эгшиглүүлэхдээ ардын уламжлалт аялгууг нь тоглодог гэж байсан. Та өнөөдрийг хүртэл олон газар хуур залсан байх. Гол төлөв ямар аялгуугаар хуураа залдаг вэ?
-Ерөөсөө морины явдал шүү дээ. Тэр ая бол эх орны аль ч өнцөг булан бүрт бүгд л байгаа. Нутаг нутгийнхаа аялгаар морины явдал, жононгийн явдал гээд өөр өөр нэртэй. Тийм л морины явдлыг Монгол төрийнхөө хан хуурандаа тоглодог юм.

 


-Таныг морин хуурын хувьсал, хөгжлийн асуудлаар эрдмийн зэрэг хамгаалсан гэж сонссон юм байна?
-Би эрдмийн зэргийг морин хуураар биш магтаалын хувьсал, хөгжлийн асуудлаар “Ардын уран зохиолын их туулийн магтаалын хувьсал, хөгжил” гэсэн сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан. Магтаал бол ямар ч хөгжим дээр аялгуулж байгаад л хийдэг тийм ардын аман зохиол юм.

-Таныг дээр үед зурагтаар морин хуурын хичээл заадаг байсныг санаж байна.

-Тэгэхэд би монгол гэр сургалтаар л заасан юм. Яагаад гэвэл нотыг чинь долоо найман жил хөгжмөөр явсан хүн л мэргэжлийн морин хуур ч болно уу гэхээс 70 хүрэхгүй хоногт бүрэн нот заана гэж байхгүй. Тэгээд би “Эгшиглэ хуур минь” нэвтрүүлгээ шавь сургалтаар заагаад дуусгасан.
 


 

-Нэвтрүүлэг гарч байх үед таны шавь болъё гэсэн захидал их ирсэн гэдэг юм билээ?

-Тэгсэн шүү, тухайн үеийн зарим сайхан захидлыг би “Эгшиглэ хуур минь” номондоо оруулсан байдаг юм.  

-Сүүлийн үед хүмүүс хүүхэддээ морин хуур зааж сургахыг хүсдэг болж. Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд ч сайнаар нөлөөлдөг. Хүүхэд сууж сурдаг, элдэв янзын хараал хэлэхээ больдог, их хичээнгүй болдог гэдгийг багш нар нь ч хүртэл хэлдэг юм байна лээ. Одоо морин хуурын чанартай сайн сургалт зааж өгөөч гэвэл сургалтын төв хэр олон байгаа бол?


-Сайн сургалтын төвүүд бий. Хөгжим бүжгийн дунд сургууль  байна. Морин хуурын мастер, шилдгүүдийг төрүүлдэг газар. Хүүхэд, багачуудад богино хугацаанд чанартай сургалт зааж өгдөг “Монгол хуур” төв байна. Тоочвол олон бий. Хөдөө аймгуудад бас бий. Өмнөговь аймагт Батжаргал гэж хүн залууст морин хуур зааж, уртын дуу магтаал зааж өгч байдаг. Аймгийн ойн баяраар 80 морин хуурч, 80 уртын дууч гарсан, сайхан л санагдаж байлаа.
 

-Тэгвэл морин хуурыг сайн хийдэг урлаачид хэр олон байна. Сүүлийн үед гэртээ болон албан байгууллагадаа морин хуураа залж, дээдэлдэг хүн олон болсон байна шүү дээ?
-Олон бий. Гэхдээ мэргэжлийн түвшинд сайн хийж байгаа нь “Аргусан мюзик” гэж Уламбаяр ахлагчтай үйлдвэр бий. Бас “Эгшиглэн магнай” гэж бас нэг Найгалжав ахлагчтай үйлдвэр байна. Энэ хоёр л морин хуур урлалдаа Монголын мэргэжлийн түвшинд хийдэг хүмүүс. Бусад нь бол урлана л даа, гэхдээ ихэнх нь энэ хоёрын дор ажиллаж, сурч байгаад тусдаа гарсан байдаг юм. Тэгэхээр Уламбаяр, Найгалжав хоёрын шавь нар шүү дээ, тэдний хийсэн хуур нь өнөөх хоёрын хуурын шавь болж байгаа юм.

-Ширэн цартай, төмөр цартай, модон цартай гээд хэд хэдэн хуур байна. Өнгө, дуугаралт нь хоорондоо ижилхэн үү?

-Ер нь яг ижил дугардаг хуур байх уу гэвэл бараг үгүй. Гагцхүү нэг өнгөнөөс нэгэн адил хөглөчихвөл юу юм гэхээс. Өөрөө бол хөглөгөөтэй эд болохоор фа, си, моль өнгөнд яг ижил хөглөвөл 10 морин хуур, 100 морин хуур ч бай яг ижил дуугардаг.

 

- Таны анх тоглож сурч байсан хуур өнөөдөр хэрэглэж байгаа хуур хоёрын хооронд бас өөрчлөлт бий байдаг болов уу?
-Ер нь говьчууд айл бүрт морин хууртай байсан. Толгойтой ч байна, толгойгүй ч байна, бүгд л морин хуур гэдэг нэртэй. Манайд бол хөөрхөн жижигхээн төмөр цартай, толгой байхгүй хуур байлаа. Миний өргөж авсан ээж маань Хөөрхөн жонон дарж байсан. Анх найман настайгаасаа би тэрийг сурах гэж оролдож байлаа. Хүмүүс муухан хуурчийг бол доголон жонон ч гэж ярьдаг. Тэгээд доголон ч бай хөлтэй болоод явчихдаг юм байна шүү.

    Тэрнээс хойш би аймгийн Соёлын ордонд ирснээс хойш Дэчин гэдэг хүний хийсэн ширэн цартай хуураар тоглож байсан. Миний хуурын түүх бол ийм л байгаа юм. Төмөр цартай байгаад ширэн цартай хууртай болж, одоо бол модон цартай хууртай. Түүнийг янз янзаар хэлдэг ч 1965 оноос модон цартай сайн хуурыг мастер хуур гэж дэлгэрсэн.

   Гэхдээ бол модон цартай ч бай, ширэн цартай ч бай адилхан л хуур юм. Ер нь одоо би ширэн цартай хуурыг хэрэглэнэ гэж бодож байгаа. Гагцхүү Япон эсвэл Франц зэрэг улсад очихоор чийглэг уур амьсгалтай учраас хуур маань чийг авч сунаад сүйд болдог, хэцүү.

 

- Сүүлийн үед манай залуус морин хуурыг орчин үеийн хөгжимтэй нэлээд хослуулан тоглодог болж. Энэ нь ч хүүхэд, залуусыг хуур сурах сонирхолтой болгож байх шиг байна. Та үүнд хэрхэн ханддаг вэ?
-Тэр сайн хэрэг. Эндээс морин хуур ямар чадалтай хөгжмийн зэмсэг вэ гэдгийг гадныханд ч бас харуулж байгаа хэрэг. Поп, рок урсгал өөрөө толгойгоо даагаад явах чадвар нь хумигдаад ирэхээр морин хуураар чимэглэж байгаа юм. Тийм учраас морин хуур бол хүчтэй, тэрүүгээр чимэглэсэн поп-рок гадаадад гарвал алга таших юмтай. Тийм учраас морин хуурын чадал тэнхээг шалгаж байна гэж би үзэж байгаа юм. Үндэсний хөгжмийн улс бол үндэснийхээрээ явж байх нь их чухал.

         Морин хуур бол амгалан тайван, хөгжил цэнгэлийн бэлэгдэл юм. Монгол түмний ахуй амьдралд өдөр тутам урам зориг хайрладаг учир морин хууртай гэрийг “бүрэн гэр”, морин хуургүй гэрийг “бэлэвсэн гэр” гэж нэрлэн, хуургүй байхыг цээрлэдэг ёс байсан. Иймээс Монгол Улсын ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди зарлиг гаргаж, морин хуурыг айл өрх, албан газарт хүндлэн дээдлэх урьдны сайхан ёсыг сэргээсэн байдаг. Хүүхэд, залуус маань морин хуурыг сурснаар ямар ач холбогдолтой вэ гэхээр хүүхдийн хүмүүжил төлөвшилд эергээр нөлөөлдөг. Тухайлбал, тэвчээртэй болдог гэх мэтчилэнгийн амьдрал дээр батлагдсан нотлогдсон зүйл олон бий. Иймд, ээж, аавууд минь ч гэсэн үндэсний өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор хүүхдийнхээ хүмүүжил төлөвшилд анхаарч, хүссэн дугуйланд нь явуулж, хүүхдээ хөгжүүлж байх хэрэгтэй гэж боддог шүү, өвгөн ах нь.  

Эх сурвалж: www.edunews.mn

 

 

Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж: Би анх найман настайгаасаа морин хуур сурах гэж оролдож байлаа    



Edunews.mn    

15/04/2016 15:28