A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 61

Filename: controllers/home.php

Line Number: 43

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 61

Filename: controllers/home.php

Line Number: 44

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 61

Filename: controllers/home.php

Line Number: 43

Хүүхдүүдийн Путинд тавьсан ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ асуултууд
08 сарын 17
Улаанбаатар 20°C

Хүүхдүүдийн Путинд тавьсан ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ асуултууд

20/04/2016 01:58

В.Путин уламжлал болгон жилд нэг удаа зохион байгуулдаг “Владимир Путинтэй шууд шугамаар” нэвтрүүлэгт оролцож иргэдийн асуултад хариуллаа. Ярилцлагын үеэр Ерөнхийлөгчдөө инээдтэй, сонирхолтой янз бүрийн асуулт тавих нь бий.

Ялангуяа бага насны хүүхдүүд Ерөнхийлөгч В.Путинд хачирхалтай асуулт тавьж олны анхаарлыг татаж байсан удаатай. Хүүхдүүдийн Путинд тавьж байсан ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ асуултуудыг хүргэж байна. 

2002 он. Алс Дорнодын Биробижан хотоос холбогдсон бяцхан охин тэдний хотын төвд байрлуулсан шинэ жилийн гацуур мод амьд биш гэдгийг хэлжээ. Үүний дараа Путин Еврейн автономит бүсийн захирагч руу залган хотын иргэдэд шинэ жилийн бэлэг болгон амьд гацуур байрлуулахыг үүрэг болгожээ. 

2003 он. Новгород мужийн оршин суугч бяцхан хүү "Кони нохойн зулзага бэлэглэхийг Ерөнхийлөгчөөс хүссэн байна. Харин Путин энэ асуудлыг бодож үзэхээ амлан, нохой сайн хүний гарт очно гэдэгт итгэлтэй болсны дараа өгнө гэв. 

2008 он. Буриадын Тугнуй тосгонд амьдардаг Даша Варфоломеева гэгч охин "В.Путинтэй ярилцах нь" шууд нэвтрүүлэгт холбогдож чадсан юм. Тэрээр "Володя ах аа удахгүй шинэ жил болох гэж байна. Манай тосгонд ажил байхгүй иймээс бид эмээгийнхээ тэтгэврийн мөнгөөр амьдардаг. Эгч бид хоёр шинэ жилээр Үнсгэлжингийнх шиг даашинз, хүүхэлдэйтэй болохыг хүсч байна" гэжээ.

Төд удалгүй Владимир Путин охин Дашаг эгч Анна болон эх Наталья Павловнаг Ново-Огарево өргөөндөө авч уулзжээ. ОХУ-ын Ерөнхий сайд охинд хүүхэлдэй, цайвар ягаан өнгийн даашинз, эгч Аннад нь цэнхэр өнгийн даашинз тус тус бэлэглэсэн юм. 

2014 он. Зургаан настай Альбина "Хэрэв таныг усанд живж буй Обама харвал. Тэр таныг аврах болов уу" гэсэн асуултыг тавилаа. Харин Путин "Надад ийм зүйл тохиолдоосой гэж хүсэхгүй л байна. Гэхдээ Обама бол сайн хүн, хангалттай зоригтой ч хүн. Мэдээж тэр намайг аврах байсан" гэж хариулж байв. 

2015 он. Ирээдүйд ОХУ-ын Ерөнхийлөгч болох хүсэлтэй дөрвөн настай хүү холбогдон “Би унтах дуртай. Харин та хэр их унтдаг вэ” хэмээн асуужээ. Путин “Нойрондоо сайн байна гэдэг сайн хэрэг. Эрүүл байж сайн ажиллахын тулд унтаж амрах нь чухал. Чамд хэзээ нэгэн цагт Ерөнхийлөгч болох боломж бий” гэж хариулсан.

2016 он. 12 настай Кузнецова Варя охин "Хэрэв яг одоо Порошенко, Эрдоган хоёр живж байвал та алийг нь түрүүлж аврах вэ" гэж асуув. 

Үүний хариуд ОХУ-ын төрийн тэргүүн Варя чи намайг хэцүү байдалд оруулж байна. Юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна шүү. Хэрэв хэн нэгэн хүн живэхээр шийдсэн бол түүнийг аврах боломжгүй. Гэхдээ бидний хамтрагч нар өөрсдөө хүсвэл бид алинд ч гараа сунгахад бэлэн гэв.

Каш идэх дуртай юу гэсэн асуултад "Дургүй юмыг хийхийг хэн ч хүчилдэггүй байсан. Би каш идэх дуртай. Шууд эфирт ирэхээсээ өмнө нэг аяга каш идсэн" гэж хошигнон хариулжээ. 

Эх сурвалж. gogo.mn

Хүүхдүүдийн Путинд тавьсан ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ асуултууд    



Edunews.mn    

20/04/2016 01:58