03 сарын 24
Улаанбаатар -8°C

Молекул, биологийн хэрэглээний лаборатори судалгаа хийж, гарааны компаниа хөгжүүлэх хүн бүрт нээлттэй

24/04/2016 16:44

 

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, ШУТСан, ШУПаркийн ажлын алба, ЭШБ-ын төлөөлөл болсон эрдэмтэн судлаачид, БНХАУ-ын Шинжлэх Ухаан, Технологийн яам, Өвөр Монголын Шинжлэх Ухаан, Мэргэжлийн Танхим, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Технологи дамжуулах төв  хамтран БНХАУ-ын Засгийн газрын 1 сая ам.долларын тусламж болон Монгол Улсын Засгийн газрын 350 мянган ам.долларын дэмжлэгээр “Монгол-Хятадын Молекул биологийн хэрэглээний хамтарсан лаборатори”-ийг байгуулсан билээ. 

"Молекул, биологийн хэрэглээний лаборатори"-ийн талаарх мэдээлийг хүргэе. Уг лаборатори Монголын их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд, эрдэмтэн, судлаачид судалгааны ажлаа хийхэд дэмжлэг үзүүлэх зорилготой нээлттэй үйл ажиллагаа явуулдаг юм байна. 

Энэхүү лаборатори нь генетик, уургийн биотехнологи, пробиотик бактерийн судалгаа зэрэг Молекул биологийн чиглэлийн судалгаанууд явуулахад зориулсан нарийн мэргэжлийн багаж төхөөрөмжүүдээр тоноглогдсон бөгөөд судалгааны үр дүнгээс гарсан бүтээгдэхүүнийг боловсруулах боломжтойг дуулгахад таатай байна. 
 
Image result for Молекул, биологийн хэрэглээний лаборатори
Тус лабораторид Монгол Улсын эрдэм шинжилгээний байгууллагууд, их дээд сургуулиудад нэн шаардлагатай байгаа лабораториудын саналыг авч нэгтгэн судалсны үндсэн дээр үйл ажиллагааны багаж хэрэгсэл, туршилтын дагалдах материал хэрэгслээс гадна өндөр үзүүлэлттэй шингэн хроматограф, ELISA, полимеразын гинжин урвалын төхөөрөмж, гель электрофорезийн дүрслэлийн машин, сүүний найрлага тодорхойлогч машин, азот хэмжигч (azotometer), тослог тодорхойлогч төхөөрөмж зэрэг молекул биологийн туршилтанд шаардагдах нарийн багаж төхөөрөмжүүд болон боловсруулалтын зориулалттай капсулаар бүрэгч хагас автомат машин, хавтгай хэлбэрээр бүрэгч машин, үрэл хэлбэрээр шахагч машин зэрэг тоног төхөөрөмжүүд суурилагдсан. Тоног төхөөрөмжөөс гадна лабораторид шаардлагатай эм, урвалж бодисоор хангасан.

Хийгдэхээр төлөвлөж буй судалгаа, шинжилгээнүүд:                                                   
  1. Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа сүү, цагаан идээний төрөл тус бүрийн найрлагын нарийвчилсан судалгаа
  2. Хүнсний бүтээгдэхүүний витамин, эрдэс бодисын хэмжээг тодорхойлох
  3. Монгол малын сүүний шинж чанар тодорхойлох
  4. Амин хүчлийн хэмжээг тодорхойлох
  5. Мал амьтдын генетикийн судалгаа
  6. Ургамлын химийн найрлагын судалгаа
  7. Уламжлалт анагаах ухааны чиглэлээр Монгол орны эмийн ашигт ургамлын болон жимс жимсгэний найрлага, байгалийн гаралтай уурагт нэгдлийн биологийн идэвхийн судалгаа
  8. Судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх
Хийгдэхээр төлөвлөж буй судалгаанаас гадна өнөөдрийн байдлаар  Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн профессор Журамт эрхлэн гаргасан “Тэмээ ба чихрийн шижин өвчин” судалгааны бүтээл лабораторийн анхны бүтээл болон хэвлэгдээд байгаа билээ.
 
Image result for Молекул, биологийн хэрэглээний лаборатори
 
Цаашид тус лаборатори нь судалгааны ажлын хүрээнд доорхи судалгаануудыг хийх боломжтой:
 
I.Геномын судалгаа: 
  1. Генийн дараалал тогтоох энгийн болон цогц судалгаа. Үүнд: ДНХ ялгах болон тодорхойлох, мал амьтны геномын судалгаа (тэмээний г.м), бичил биетний геномын судалгаа (ашигтай бактери г.м), мөөгний генийн болон РНХ-ийн дараалал тогтоох г.м.
  2. Биологийн төрөл зүйлийн аналитик судалгаа: рибосомын РНХ-ийн өндөр хувьсамтгай хэсэг, 16S/18S/ITS зэрэг генийн дараалал тодорхойлох судалгаа, үүнд: генийн бүтэц үйл ажиллагаа, бактер болон  археан оксидазын генийн дараалал, монгол орны нөхцөл дэх олон төрөл зүйлийн бичил биетэн, тэдгээрийн харьцангуй тоо хэмжээ болон хувьслын холбогдолтой судалгаа, бичил биетний генийн бүтэц үйл ажиллагаа, тэдгээр генүүдийн бодисын солилцооны замыг тодорхойлох зэрэг цогц судалгааг хийж гүйцэтгэх.
  3. Жижиг РНХ-ийн дараалал тодорхойлох:  хүн болон хулгана, харх зэрэг амьтны мРНХ, lncРНХ (уураг кодлодоггүй урт РНХ), жРНХ-ийн дараалал тодорхойлох.
  4. ДНХ-ийн метилжэх болон гидроксилжэх дарааллууд
  5. ПГУ (Полимеразын гинжин урвал) технологи: мРНХ, lncРНХ (уураг кодлодоггүй урт  РНХ), жРНХ г.м РНХ-ийн qRT-PCR (тоо хэмжээний-бодит хугацааны  ПГУ)
II.Уургийн судалгаа
  1. Уургийг ялгах болон цэвэршүүлэх: Хүнсний болон бичил биетэн, мал амьтан, ургамлын уураг, мал амьтны эд эрхтэнээс уураг ялгах
  2. Уураг тодорхойлох судалгаа
  3. Пептидийн синтез: (1).Энгийн дараалалтай пептид, (2).Энгийн дараалал нь өөрчлөгдсөн пептид: N-төгсгөлийн бүлгийг ацетилжүүлсэн, С-төгсгөлийн бүлгийг ацетилжүүлсэн пептидүүд
  4. (3). Модификацилагдсан пептид: Липопептид, фосфопептид (Ser, Thr, Tyr),  (цагираг бүтэцтэй) пептид ( лактамын болон дисульфидийн холбоо), Пептидийн флюоресцент тэмдэглэгээ  (FAM, FITC, Rhodamine, HYNIC г.м),  Биотинээр тэмдэглэсэн пептид (BIOTIN),  МАР-бүрэлдэхүүнт антиген пептидүүд (MAP4, MAP8, MAP16 салбар), жижиг молекулт нэгдлүүд, PEG модификаци, Fluorescence quenching (EDANS, DABCYL), метилжүүлэх, хажуугийн бүлгийг хувиргах   г.м пептидийн модификацийн судалгаанууд, (4). Уургийн cross-link: KLH, BSA, OVA, (5).  Өвөрмөц аминхүчлээс тогтсон пептидүүд: D-хэлбэрийн аминхүчил болон төрөл бүрийн үүсмэл аминхүчлүүд
  5. Эсрэг бие: Поликлон  болон моноклон эсрэг бие
  6. Уургийн экспресс болон цэвэршилт: Прокариот эсийн экспресс (E.coli бактерийн экспресс)
  7. Уургийн тоон үзүүлэлтийн анализ: Судлагдсан уургуудын экспрессийг тодорхойлох болон тоон үзүүлэлтийн анализ хийх, үүнд: өндөр молекулт уураг, уургийн pH, мембран уураг болон уусдаггүй уураг тодорхойлох г.м.
III.Пробиотикийн судалгаа
  1. Пробиотик бактерийг ашиглах
  2. Пробиотик бактерийн омгийг тодорхойлох: сахарын исгэлт болон бүтээгдэхүүнд анализ хийх, ДНХ өөрчлөлт, 16S rРНХ-ийн дарааллыг тогтоох, импульсийн гель электрофорез, ДНХ-ийн санамсаргүй олшрох полиморт дүн шинжилгээ хийх, плазмийн ялгарах шинж гэх мэт.
  3. Пробиотик бактерийн биетийн гаднах туршилт: Салст/хүний өнгөн арьсны эсийн наалдамхай шинжийг судлах,  өвчин үүсгэгчийг эсэргүүцэгч бактерийн идэвхид дүн шинжилгээ хийх, өвчин үүсгэгч бактерийн наалдамхай чанарыг бууруулах, цөсний давсны гидролизийн идэвхи зэрэгт дүн шинжилгээ хийх.
  4. Пробиотик бактерийн аюулгүй байдлын шинжийг тодорхойлох туршилт: антибиотик эмийн эсэргүүцлийг тодорхойлох, бодисын солилцооны идэвхийг үнэлэх (тухайлбал D-лактатын үйлдвэрлэл гэх мэт), хорт бактерийн төрөлийн хар ялгаруулах чадавхийг тодорхойлох, бактерийн цус задлах идэвхийг тодорхойлох гэх мэт.
  5. Пробиотик бактерийн хэрэглээ:  пробиотик бактерийг ашиглан жирийн хүнсний бүтээгдэхүүн, амны хөндийн уусмал, нунтаг, капсул, талет зэргээр пробиотик бактерийн төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хийх.
IV.Монгол улсын хүнсний бүтээгдэхүүний тэжээллэгийн найрлагын хэмжээг тодорхойлох
  1. Монгол улсын хүнсэн дэх ерөнхий найрлаганы хэмжээг тодорхойлох: тухайлбал ус, уураг, тослог, нүүрс ус, хоол хүнсний ислэг, үнс, холестерин гэх мэт.
  2. Монгол улсын хүнсний бүтээгдэхүүний витамины хэмжээг тодорхойлох; тухайлбал витамин А, каратон, β-каротин, тиамин, рибофлавин, ниацин, витамин С, D, E, B6, B12, К, α-токоферол, фолийн хүчил, биотин, пантотены хүчил гэх мэт.
  3. Монгол улсын хүнсний бүтээгдэхүүний эрдэс бодисын хэмжээг тодорхойлох: кальци, фосфор, кали, натри, магни, төмөр, цайр, селен, зэс, манган, иод гэх мэт.
  4. Монгол улсын хүнсний бүтээгдэхүүн дэх амин хүчлийн хэмжээг тодорхойлох;  валин, изолейцин, лейцин, хүхэр агуулсан амин хүчлүүд (метионин, цистеин), ароматик амин хүчлүүд,фенилаланин, тирозин, тритофан) треонин, лизин, аргинин, гистидин, аланин, аспартат, глутамат, глицин, пролин, серин зэрэг.
  5. Монгол улсын хүнсний бүтээгдэхүүн дэх тосны хүчлийн хэмжээг тодорхойлох;  тухайлбал, мономер тосны хүчил, ханасан тосны хүчил, ханаагүй тосны хүчил, ханаагүй тосны полихүчил, ерөнхий тосны хүчлийн хэмжээ гэх мэт.
  6. тул судалгаа хийж, гарааны компаниа хөгжүүлэх хүн бүрийг урьж байна.

Эх сурвалж: edunews.mn

Молекул, биологийн хэрэглээний лаборатори судалгаа хийж, гарааны компаниа хөгжүүлэх хүн бүрт нээлттэй    



Edunews.mn    

24/04/2016 16:44