03 сарын 24
Улаанбаатар -8°C

Засгийн газар “Сайн оюутан” хөтөлбөр хэрэгжүүлнэ

24/04/2016 17:10


Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус аймагт ажиллах үеэрээ Ховд их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, тус сургуулийн зарим лаборатори болон номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, багш оюутнуудтай уулзлаа.

Засгийн газар “Сайн оюутан” хөтөлбөр хэрэгжүүлж, сургалтын төлбөрийн зээл олгохоор шийдвэрлэж байгаа. Жилийн таван хувийн хүүтэй, 5-10 жилийн хугацаатай энэ зээлд хамрагдахад голч дүн нь 3,0-аас дээш оноотой байх шаардлага тавина гэдгийг Ерөнхий сайд оюутнуудад хэлээд хичээл сурлагын өндөр амжилт хүслээ 
гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ховд аймагт Монголын баруун бүсийн боловсрол, шинжлэх ухааны төв болох Ховд Их сургууль, “Хөгжил” политехник коллежиуд орон нутагт дээд боловсролтой боловсон хүчин, нэн шаардлагатай мэргэжлийн ажилчдыг бэлтгэж байна. Энэ жил тус аймагт нийт 40 орчим эрдэмтэн докторууд ажиллаж амьдарч байгаа юм байна. Мөн 2015-2016 оны хичээлийн жилд 24 сургуулийн 694 бүлэгт 18341 хүүхэд суралцаж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын хичээлийн дундаж оноогоор  Ховд аймаг сүүлийн 5 жил улсын дунджаас дээгүүр байр эзэлж байна.2014-2015 оны хичээлийн жилд 516,7 –д хүрч улсад 3-р байр эзэлсэн амжилттай байна гэж нутгийн удирдлагууд хэллээ.

 

Б.Отгон

Засгийн газар “Сайн оюутан” хөтөлбөр хэрэгжүүлнэ    



Edunews.mn    

24/04/2016 17:10