03 сарын 18
Улаанбаатар -3°C

Бүх насаараа ашиглах зай хураагуур

24/04/2016 17:49

Өнөөдрийн ихэнх гар утас, зай хураагуураар ажилладаг төхөөрөмжүүд хурдан дуусдаг, цөөн удаа цэнэглэдэг зай хураагуур ашиглаж байна. Харин Ирвайны их сургуулийн судалгааны багийнхан нийт багтаамжаа алддаггүй алтан нано утас ашиглан зай хураагуур бүтээжээ.
 
Бидний ашиглаж буй ихэнх төхөөрөмжийн зай хураагуурыг дунджаар 400-500 удаа цэнэглэхэд багтаамж нь 20 хувиар буурдаг. Энгийнээр цэнэг нь нурдаг аж.
 
Тэгвэл алтан нано утастай зай хураагуур 200,000 удаа цэнэглэхэд ердөө 5 хувь багтаамжаа алджээ. Хамгийн сонирхолтой нь эрдэмтэд шалтгааныг нь мэдэхгүй бөгөөд санамсаргүй байдлаар үүнийг бүтээсэн аж.

Эх сурвалж: Engadget

Бүх насаараа ашиглах зай хураагуур    



Edunews.mn    

24/04/2016 17:49