03 сарын 18
Улаанбаатар -3°C

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр 18.00 цагт дуусна

25/04/2016 16:09

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр 18.00 цагт дуусах гэж байна. 

Шалгуулагчид шалгалт өгөх байр, анги танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn цахим хуудаснаас хэвлэн авах боломжтой. Энэ онд төгссөн шалгуулагчид төгсөж буй сургуулийнхаа харьяалагдах байранд шалгалт өгнө. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон аймаг, хотын ЭЕШ-ын байранд шалгалт өгнө гэв.

Энэ жил ЕБС-ийг 36.207 сурагч төгсөж байгаа ба өнгөрсөн жилийн төгсөгчидтэй нийлээд 40 мянга гаруй сурагч ЭЕШ өгөх юм байна.

Харин энэ жилийн шалгалт бүр 5800 төгрөгийн хураамжтай, батламж хуудас 700 төгрөгийн үнэтэй байна.  Шалгалтууд зургаадугаар сарын 15-наас эхлэн 19-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд шалгалтын хуваарийг Элсэлт 2016-цэснээс үзээрэй. Нийт элсэгчиддээ амжил хүсье.

Б.Отгон

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр 18.00 цагт дуусна    



Edunews.mn    

25/04/2016 16:09