03 сарын 18
Улаанбаатар -3°C

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээж нар хамтдаа ном бүтээжээ

25/04/2016 16:42

Гар урлал эрхэлдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчдын тогтвортой орлогыг дэмжих  зорилготой “ДЭМ”  төслийн баг “Ээлтэй Ертөнц” ТББ-ийн ээж нартай хамтран 2-4 настай хүүхдийн дүрс таних, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой “ГоГо ном”-ыг бүтээлээ.

Тус ном нь цаашид үргэлжлэх 5 цуврал номын хамгийн эхний хувилбар нь байх бөгөөд эсгий болон даавуугаар урласнаараа онцлог юм. Таны бяцхан гүнж, ханхүүгийн сайн найзууд болох хуруу хүүхэлдэйнүүд номтой хамт танд хүрэхийг дуулгахад таатай байна. Номыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хардаг 10 ээж хөдөлмөр, сэтгэлээ зарцуулан бүтээж байгаа билээ. Бяцхан үрсийн тань бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх том бэлэг, бүтээлч ээжүүдийн хөдөлмөрийг дэмжин номоо захиалаарай.

  www.dem.today   сайтруу орж номоо захиалаарай.   

 

 

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээж нар хамтдаа ном бүтээжээ    



Edunews.mn    

25/04/2016 16:42