03 сарын 24
Улаанбаатар 6°C

Манай орны тухай сонирхолтой баримтууд

26/04/2016 17:26

Монгол орны тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна. 

1.  Монгол орон газар нутгийн хэмжээгээрээ азид 16, дэлхийд наймд бичигддэг.

2.   Дэлхийн хамгийн эрүүл хоололттой хүмүүс Монголын хөдөөд мал маллаж амьдардаг. 

3.    Далайд гарцгүй хоёр дахь том улс.

4.  Хамгийн цэнгэг нууртай улс. Хөвсгөл нуурын хамгийн гүн нь 267.2 м бөгөөд Төв Ази дахь хамгийн гүн нуур юм. Нуурын амьдрал 50 м хүртэлх гүнд зонхилж 200 метрээс цааших гүнд мөнхийн харанхуй байдаг. 

5.     Тусгаар тогтносон орнуудаас нэг хүнд ногддог нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг.

6.   Авлигын индексээрээ 83-р байранд бичигддэг. Авлигын түвшин- 86% /дэлхийд нэгд/, Төрийн албан хаагчдын авлигын түвшин- 77% /дэлхийд 12-т/ Цагдаа нарын авлигын түвшин- 66% /дэлхийд 49-д/ 2012 оны байдлаар нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ- 5372 ам.доллар

7.    Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Жилийн дундаж хэм нь цельсийн -1.3.

8.     Монголын эзэнт гүрэн хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том эзэнт гүрэн.

9.   Далайн чанад дахь эзэмшил нутгуудыг нь багтаавал зөвхөн Британийн эзэнт гүрэн л Монголын эзэнт гүрнээс том газар нутагтай байв.

10.  Увс нуурын сав газар болон Орхоны хөндий нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэлтэй.

11.    Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд хоёрт жагсдаг. 

12.    Дэлхийн аль ч орон монголчууд шиг амьдардаг гэрээ Юнескод бүртгүүлж чадаагүй. 

1271313.    Монголын тэнгэр жилийн дунджаар 257 хоног нь цэлмэг байдаг.

14.     Монголын говь дэлхийн тав дахь, Азийн хамгийн том цөл.

15.    Газар нутаг нь далайн төвшнөөс дунджаар 1580 метр өндөр. Дэлхийн хамгийн өндөрлөг орны нэг.

16.    1991 онд байгуулагдсан Монголын хөрөнгийн бирж дэлхийн хамгийн жижиг бирж.

17.    Хүн амын тоогоор дэлхийд 138-д ордог. Хүн амынх нь 59 хувь 30-аас доош насныхан.

18.   НҮБ-ын тооцоогоор 1990-ээд оноос хойш нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоо нь дэлхийн орнуудаас хамгийн хурдан буурсан. 1970-1975 онд нэг монгол эмэгтэйд 7.33 хүүхэд ногдож байсан бол эл тоо 2005-2010 онд дөрөв дахин  буурч 1.87 болжээ.

19.   2008 оны Бээжингийн олимп хүртэл зуны олимпийн алтан медальгүй атлаа хамгийн олон хүрэл, мөнгөн медальтай улс байв. Өөрөөр хэлбэл, олимпоос алтан медаль хүртээгүй орнуудыг медалийн  чанараараа тэргүүлж байлаа. Өдгөө олимпийн хоёр алт, долоон мөнгө, арван хүрэл медальтай.

1271320.   2002 онд Умард Ирландын Ольстерийн их сургуулийн профессор Ричард Линн, Финляндын Тамперийн их сургуулийн эрдэмтэн Тату Ванханен нарын хэвлүүлсэн “IQ ба Үндэстнүүдийн өв” номонд бичсэнээрмонгол хүмүүс IQ-ний дундаж төвшингөөр 81 тусгаар орноос 17-д жагсчээ. Монголчуудын оюуны чадамжийн дундаж үзүүлэлт IQ  нэгжээр 98 бөгөөд энэ нь Австрали, Дани, Франц, АНУ-ынхтай ижил, Финлянд, Орос, Израиль, Грек зэрэг орныхоос илүү юм.

21.      Үлэг гүрвэлийн чулуужсан өндөг анх 1920-иод онд Монголын говиос олдсон.

22.     Хиндү болон бурхны шашны гаруда шувууг албан ёсны бэлгэдлээ болгосон гурван улсын нэг. Гаруда буюу хангарьд шувуу Улаанбаатар хотын сүлд бөгөөд Богд Хан уулыг хамгаалагч гэгддэг.

23.    Дэлхийн 2000 гаруй үндэстнээс устаж мөхсөөр 260 гаруй үлдсэн гэдэг. Тэдний нэг нь Монгол үндэстэн.

24.        Монгол мал дэлхийн найм дахь амьд гайхамшиг.

Эх сурвалж: 24tsag.mn 

Манай орны тухай сонирхолтой баримтууд    



Edunews.mn    

26/04/2016 17:26