03 сарын 24
Улаанбаатар -8°C

Анх хүмүүст гологдож байсан ч амжилтанд хүрсэн алдартнууд

29/04/2016 14:27

Золиос гаргахаас айдаггүй хүнийг амжилт үргэлж дагадаг. Зорилгодоо хүрэх зам өв тэгш, шулуун байдаггүй ч, хэн нэгний хатуу шүүмжлэл болон бусдад гологдох нь биднийг тэр зүйлээ орхиход хүргэх ч тохиолдол бий. Тэгвэл анх бусдад гологдсон ч, зорилгодоо хүрэхийн төлөө л тэмүүлэх хэрэгтэй гэдгийг дараах 10 алдартан батлажээ.

1. Битлз

Нэгэн хөгжмийн компанийхан тэднийг "ямар ч ирээдүйгүй" хэмээн дууг нь бичихээс татгалзсан байна.

2. Стивен Спилберг

Бидний сайн мэдэх Шиндлерийн тэмдэглэл, Чаддаг юм бол намайг барь зэрэг киноны найруулагч түүнийг кино урлагийн дээд сургуульд орохыг оролдсон ч, түүнийг хоёр удаа “ямар ч авъяасгүй” хэмээн хасаж байсан байна. Гэвч тэр бууж өгөлгүй одоо дэлхийд нэртэй найруулагч болж чадсан билээ.
3. Бейонсе
Америкт болсон Бейонсегийн анхны тоглолт амжилтгүй болж байсан ч, одоо  тэрээр дэлхийн хамгийн өндрөөр үнэлэгддэг дуучдын тоонд багтжээ.
4. Томас Эдисон
Томас Эдисоныг сургуулийнх нь багш нар түүнийг ухаангүй хэмээн дуудаж байсан бол, ажил олгогчид бүтээмж муутай хэмээн халж байсан байна. Түүнээс 1000 удаа алдах ямар вэ гэж асуухад тэрээр: Би мянган удаа алдаагүй. Харин чийдэн хийж болохгүй 1000 аргыг олж нээсэн” гэжээ.
5. Уолт Дисней
Анх тэрээр нэгэн сонингийн газар ажиллаж байсан бөгөөд түүнийг төсөөлөл муутай хэмээн ажилаас нь халж байжээ. Үүнээс гадна Микки Маусыг амжилтанд хүрэхгүй, Диснейлэнд зөвхөн танхай этгээдийн анхаарлыг татах болно гэж тэр үед хүмүүс шүүмжилж байжээ.
6. Опра Уинфри
Хэтэрхий багадаа хүчинд автаж, ядуу зүдүү амьдралыг туулсан ч дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг болж чадсан түүний анх хөтлөж байсан нэвтрүүлэг Опраг дэлгэцээр гарахад тохиромжгүй төрхтэй хэмээн ажилаас нь халж байжээ. Гэвч тэрээр бууж өгөлгүй 7 жилийн дараа өөрийн телевизийн шоуг гаргаж, 146 оронд цацах болсон байна.
7. Федерико Феллини, 73 нас
Феллины анхны кино амжилтгүй болж байсан ч тэрээр бууж өгөлгүйгээр дэлхийн хамгийн алдартай таван найруулагчийн нэг болж, Оскарын 5 шагнал хүртэж чаджээ.
8. Авраам Линкольн
Дайны дараа Линкольны ахмад цолыг энгийн болгож бууруулсан байна. Тэрээр бизнест амжилт олоогүй тул, улс төрд хүчээ үзэхээр болжээ. Ийнхүү тэр өөрийн нэрийг түүхэнд үлдээж чадсан агуу удирдагчдын нэг болсон юм.
9. Жоан Роулинг
Ажлаасаа халагдаж, ээж нь нас барж, нөхөр нь хаяж явсан ч тэрээр амьдралынхаа хамгийн хүнд хэцүү үед галт тэргэн дотор зохиолынхоо санааг олж байжээ. 12 газар түүний номыг хэвлэхээс татгалзсан ч, нэгэн жижигхэн хэвлэлийн газар л зөвшөөрсөн нь түүнийг дэлхийн хамгийн баян зохиолч болгоход хүргэсэн байна.
10. Элвис Пресли
Түүний анхны тоглолт амжилтгүй болсны дараа клубийн удирлага түүнийг гэртээ харих хэрэгтэй, ямар ч авъяасгүй хэмээн голж байжээ.

 

 

 

Эх сурвалж: caak.mn

Анх хүмүүст гологдож байсан ч амжилтанд хүрсэн алдартнууд    



Edunews.mn    

29/04/2016 14:27