03 сарын 24
Улаанбаатар 6°C

Хүүхдийг ослоос сэргийлэх “Санитас-54” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

10/05/2016 19:54

         

  Сүүлийн долоон жилд 300 хүүхэд зам тээврийн ослоор амь насаа алджээ.  Энэ нь Сирийн дайнаас дүрвэж далайд живж амь насаа алдсан хүүхдийн тоотой тэнцэж байна. Зам тээврийн осолд өртөж буй хүүхдийн тоо чимээгүй дайн шиг аюултай нөхцөл байдал үүсгээд байгааг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.  Иймд  Нийслэлийн боловсролын газар болон Замын цагдаагийн газар, “Монос косметик” ХХК-тай  хамтран хүүхдийн зам тээврийн ослоос сэргийлэх  “Санитас-54” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Хэвлэлийн хуралд Замын цагдаагийн газар, хошууч Ж.Энхбат, Нийслэлийн боловсролын газрын Хүүхдийн хөгжил, насан туршийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Д.Бадамдорж, “Монос косметик” ХХК-ийн захирал Б.Манд нар оролцсон юм.  Санитас  гэдэг нь Монос Косметик ХХК-ийн үйлдвэрлэж буй гарын шингэн саван, гар ариутгагч гель  юм байна. Харин  54 гэдэг нь 2015 онд зам тээврийн ослоор амь насаа алдсан хүүхдийн тоо гэдгийг албаныхан тайлбарлав.

         2015 онд улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1112 бүртгэгдэж, 1143 хүүхэд өртсөнөөс 54 хүүхэд нас барж, 1089 хүүхэд гэмтсэн байна.  Хөтөлбөрийн хүрээнд санитас бүтээгдэхүүний борлуулалт тутмаас 54 төгрөгийг “Санитас-54” хөтөлбөрийн санхүүжилтэд зарцуулах аж. Жилд ойролцоогоор 18 сая төгрөгийг энэхүү “Санитас-54” хөтөлбөрөөс олж, хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулахаар тооцсон гэдгийг албаныхан хэлэв.

Эх сурвалж: www.edunews.mn

Хүүхдийг ослоос сэргийлэх “Санитас-54” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ    



Edunews.mn    

10/05/2016 19:54