03 сарын 24
Улаанбаатар -8°C

Орос улс номын сан, музей, архивын нөөцөө ҮЦНС-нд нэгтгэнэ

10/07/2016 01:43

 

Оросын Төрийн думын хаалтын бүгд хуралдаанаар мэдээллийн томоохон сан бүхий Үндэсний цахим номын сан байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав.

Ингэснээр Орос улсын  бүх  номын сан, музей болон архивуудыг нэгтгэсэн дэлхийд цорын ганц цахим  мэдээллийн хамгийн том систем тус улсад  бий болох юм.

Хуулинд заасны дагуу, Үндэсний цахим номын сангийн /ҮЦНС/ зорилго Оросын  түүх, шинжлэх ухаан болон тус улсын ард түмний соёлын өвийг хадгалах, Орос улсад оюуны өмчийн чадавхийг нэмэх,Оросын шинжлэх ухаан, соёлыг дэлгэрүүлэх болон оросын нэгдсэн  цахим орон зайн  мэдлэг боловсролын үндэс суурийг бүрэлдэн тогтоход оршино. Үүнд  Үндэсний цахим номын  санг байгуулахад тавих  үүрэг, зорилгууд  болон объектуудыг дурджээ.

Үндэсний цахим номын сангийн оператораар В.И.Ленины нэрэмжит Улсын  Төв номын сан байна. Харин санхүүжилтийг  Холбооны төсвийн хөрөнгөөс болон санхүүжилтийн бусад эх үүсвэрүүдээс  авах ажээ. Орос улсын Төв номын сангийн үүрэг    ҮЦНС хөгжлийг  хангах, объектуудын хадгалалт хамгаалалтыг зохион байгуулах, тэдгээрийг цахим хэлбэрт шилжүүлэх, хэрэглэгчдийг бүртгэх , цахим каталогийг бий болгож оруулах, ҮЦНС-г дэлгэрүүлэхэд оршиж байна.

Эх сурвалж: http://montsame.mn/

Орос улс номын сан, музей, архивын нөөцөө ҮЦНС-нд нэгтгэнэ    



Edunews.mn    

10/07/2016 01:43