03 сарын 24
Улаанбаатар -8°C

АСЕМ 11-ын талаарх мэдээлэл дэлхий дахинд 1.5 тэрбум хүнд хүрчээ

18/07/2016 18:42

 

Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт 7 дугаар сарын 15-нд Улаанбаатар хотноо эхэлж, “АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн төлөө түншлэлээ бэхжүүлэх нь” гэсэн үндсэн сэдэвтэйгээр Нэгдүгээр нэгдсэн хуралдаан "Түншлэлийн 20 жил: Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ тодорхойлох нь", Хоёрдугаар салбар хуралдаан "АСЕМ-ын түншлэлийг хөгжүүлэх өргөн уялдаа холбоо" сэдвээр үргэлжиллээ. 

Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтад 11 орны Ерөнхийлөгч, 23 орны Ерөнхий сайд, 13 орны Гадаад хэргийн сайд, Салбарын 3 сайд, Тусгай үүрэг гүйцэтгэгчээр 3 сайд, Европын холбооны Ерөнхийлөгчид, АСЕАН-ын ЕНБД оролцлоо. Уулзалтаас “Улаанбаатарын тунхаглал”, “Даргын мэдэгдэл” батлан гаргалаа.

АСЕМ-ийн уулзалтын хүрээнд хоёр талын 100 гаруй уулзалт хийсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд нар 60 гаруй хоёр талт уулзалт хийсэн байна.

Дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсад албан ёсны 5 айлчлал өрнөсөн юм. Үүнд БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ, ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн тус тус айлчилсан юм.

 Ази-Европын дээд түвшний уулзалтыг гадаадын 670, дотоодын 120 гаруй сэтгүүлч сурвалжилсан бөгөөд Монголын талаар, Ази-Европын дээд түвшний уулзалтын талаарх мэдээлэл дэлхий дахинд 1.5 тэрбум хүнд хүрсэн байна. Энэ бүгдээс үзэхэд Монгол Улсаа дэлхий нийтэд танилцуулах гадаад сурталчилгаагаа богино хугацаанд маш өргөн цар хүрээнд хийж чадлаа.

Б.Отгон

АСЕМ 11-ын талаарх мэдээлэл дэлхий дахинд 1.5 тэрбум хүнд хүрчээ    



Edunews.mn    

18/07/2016 18:42