03 сарын 24
Улаанбаатар -8°C

Хүүхдийнхээ дэвтрийг хэрхэн сонгох вэ?

31/08/2016 12:55

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан үндэсний үйлдвэр болох “Улаанбаатар принт” компанийн маркетингийн мэргэжилтэн Д.Мөнхбат хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, Олон улсын стандартад нийцсэн “Мэдлэгтэй дэвтэр”-ийг хүүхдэдээ авч өгөхийг зөвлөлөө.

ДЭВТРИЙН ЦААС ХЭТ ЦАГААН БАЙВАЛ ХҮҮХДИЙН ХАРААНД МУУ

Ертөнцийг харах мэлмий болсон нүд гэдэг та бидний хамгийн чухал эрхтнүүдийн нэг. Дэвтрийн цаас хэтэрхий цагаан байвал хүүхдийн нүдэнд сөргөөр нөлөөлж хараа муудах аюултай байдаг. Тиймээс хүүхдүүддээ гэрлийн ойлт ихтэй цагаан цаасаар хийсэн дэвтэр авч өгөх хэрэггүй.

ДЭВТРИЙН ЦААС ЗУЗААН БАЙХ НЬ ҮЗГИЙГ ХЭМНЭДЭГ

Дэвтрийн цаас хэтэрхий нимгэн байвал бичихэд бал ууж дараагийн хуудсанд нэвтрэн, хуудсыг ашиглах боломжгүй болдгоос гадна үзэгний хэрэгцээг ихэсгэдэг байна. Тиймээс хүүхдэдээ аль болох зузаан цаасаар хийсэн дэвтэр хэрэглүүлж байх хэрэгтэй.

БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ БУДГААР ХИЙСЭН ДЭВТРИЙГ СОНГООРОЙ 

Манай улсад сүүлийн үед Польш,Малайз, Индонезийн дэвтэр их орж ирж байна.Зарим шинэ дэвтрийн хуудсыг нээнгүүт толгой өвдөж, дотор муухайрдаг. Энэ нь дэвтэрт байгалийн будагнаас өөр химийн бодистой будаг орсон байгааг илэрхийлж байгаа юм. Тиймээс дэвтрийг авахдаа хуудсыг нь эргүүлж үзэж жижиг буртаг, эвгүй үнэр үнэртэж байгааг эсэхийг шалгаарай. Ингэснээр та хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаална.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Хүүхдийнхээ дэвтрийг хэрхэн сонгох вэ?    



Edunews.mn    

31/08/2016 12:55