03 сарын 24
Улаанбаатар -8°C

“Аварга” дээд сургууль СӨБ-ын багш бэлтгэх ангидаа элсэлт авч байна

02/09/2016 20:04

 

       “Аварга”  дээд  сургууль   энэ хичээлийн жилээс эхлэн  улсын хэмжээнд хамгийн их эрэлт хэрэгцээтэй байдаг сургуулийн өмнөх боловсрол олгох багшийг бэлтгэх гэж байна. Энэ мэргэжил нь төгсөөд шууд  ажлын  байртай  байх маш чухал  боломжтой. Дээрээс нь “Аварга” дээд  сургууль нь   багш бэлтгэх иж бүрэн  шаталсан  тогтолцоотой юм.  “Аварга”  сургууль нь дан ганцхан биеийн тамир, спортын салбараар хязгаарлагдахгүй, бусад салбарт ч бас эрэлт, хэрэгцээтэй  мэргэжилтэнг бэлтгэдэг цогцолбор сургууль юм. Өнгөрсөн жилээс  тус сургууль нь  бакалаврын зэрэг олгодог сургалтынхаа хөтөлбөрийг шинэчилж, иж бүрэн хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Энэ хөтөлбөрөөр үндсэн дөрвөн чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

·         Нэгдүгээрт, биеийн тамирын багш бэлтгэж байна.

·         Хоёрдугаарт, спортын салбарт байдаг бүх төрлийн  дасгалжуулагчдыг бэлтгэж байна.

·         Гуравдугаарт, анагаах ухааны салбартай уялдуулж, хөдөлгөөн засалчийг бэлтгэж байна. Энэ нь дасгал, хөдөлгөөнөөр биеийг эрүүлжүүлдэг маш чухал мэргэжилбөгөөд боловсрол эрүүл мэндийн салбарын  алинд ч  ажиллах  өргөн  бололцоотой юм.

·         Дөрөвдүгээрт, энэ хичээлийн жилээс эхлэн  улсын хэмжээнд хамгийн их эрэлт хэрэгцээтэй байдаг сургуулийн өмнөх боловсрол олгох багшийг бэлтгэх гэж байна.      “Аварга” дээд сургууль байгуулагдаад 17 жил, Лицей сургуульбайгуулагдаад 11 жил болж байна.

·         Дэлгэрэнгүй мэдээллийг элсэлт хариуцсан багш нараас буюу 342053, 99170996,99209117 дугаараас асууж тодруулаарай.

Б.Оргил

 Эх сурвалж: www.edunews.mn

“Аварга” дээд сургууль СӨБ-ын багш бэлтгэх ангидаа элсэлт авч байна    



Edunews.mn    

02/09/2016 20:04