03 сарын 24
Улаанбаатар -8°C

Сургуулийн насны таван хүүхэд замын осолд өртжээ

02/09/2016 22:32

Б.Мөнгөнбаяр

       Замын цагдаагийн газраас мэдээлснээр сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд автозамын осолд өртөх нь ихсэх хандлагатай байна гэдгийг эцэг, эхчүүдэд онцгой анхааруулсан. Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг “Өргөө” кино театрын хойд замд амины “N.Sunny” маркийн автомашины жолооч нь ганцаараа явж байсан зургаан настай хүүхдийг мөргөж гэмтээсэн бол Баянзүрх дүүргийн нутаг Дарь-эхийн нэгдүгээр гудамжинд “T.Prius” маркийн автомашины жолооч  таван настай хүүхдийг мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ. ийнхүү зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны  гурван хүүхэд, сургуулийн насны таван хүүхэд өртсөн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон явган зорчигч хоёр бүртгэгджээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 40 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн мэдээ байна.

Эх сурвалж: www.edunews.mn

Сургуулийн насны таван хүүхэд замын осолд өртжээ    



Edunews.mn    

02/09/2016 22:32