03 сарын 24
Улаанбаатар -8°C

Засгийн газар 100 мянган оюутныг боловсролын зээлд хамруулна

09/09/2016 14:35

Өдгөө 74 дэх хичээлийн жилтэйгээ золгож байгаа МУИС-ийн Хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ж.Мөнхбат оролцсон байна.

Тэрээр “Засгийн газар оюутнуудыг сургалтын төлбөрийн дарамтаас чөлөөлөхийн тулд эхний ээлжинд 100 мянган оюутныг боловсролын зээлд хамруулж, гурван жилийн дараа гэхэд 150 орчим мянган оюутан хамрагдах нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байна. Энэ нь өрхийн орлогыг дэмжсэн, боловсролд зориулсан оновчтой хөрөнгө оруулалт болно” гэжээ.

Мөн “Оюутнуудыг хичээлийн бус цагаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг хангахын тулд “Орлоготой оюутан” хөтөлбөр хэрэгжүүлж, ажил олгогчдыг татварын бодлогоор дэмжих, багш, сурган хүмүүжүүлэгч, ажилчдыг ажлын таатай нөхцөлөөр хангах,  нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх олон зорилтыг  үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан. Салбарын яам ч их, дээд сургуулийг зөвхөн сургаж, суралцдаг бус, судалгаа, эрдэм шинжилгээний талбар болгохыг зорьж байгаа” гэж Монгол Улсын сайд Ж.Мөнхбат хэллээ. 

Б.Бат-Ирээдүй

Засгийн газар 100 мянган оюутныг боловсролын зээлд хамруулна    



Edunews.mn    

09/09/2016 14:35