03 сарын 18
Улаанбаатар -3°C

Эко уншлагын цэцэрлэгт номоо уншаарай

11/09/2016 12:52

Хичээлийн шинэ жил эхлээд байгаа энэ үед Улаанбаатар хотын Төв номын сан гадаах талбайд эко уншлагын цэцэрлэг нээлтээ хийлээ.

Нийт уншигч, үйлчлүүлэгчиддээ тав тухтай орчинд үйлчлүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэн, гадаах нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болон уншлагын танхимуудаа засч тохижуулсан байна.

Эко уншлагын цэцэрлэгээ орчин үеийн шийдлээр усан толио, чулуун зам, зүлэгжүүлсэн талбай, мод бутаар чимэглэжээ. Нийслэлийн номын сангуудын хувьд анхдагч болсон энэхүү цэцэрлэг оюутан, сурагч, хүүхэд, хөгшиддөө зориулан усан толион дэргэд гадна талбайд ном уншиж суух боломжийг олгож байна.

Энэхүү цэцэрлэгийг Америкийн Монгол судлалын төвийн санхүүжилтээр, номын сангийн үйл ажиллагааг дэмжигч Д.Жаргалсайхан үнэ төлбөргүй хийж өгчээ.  

 

 

Б.Бат-Оргил

 

 

Эко уншлагын цэцэрлэгт номоо уншаарай    



Edunews.mn    

11/09/2016 12:52