03 сарын 24
Улаанбаатар -8°C

Сурагчдын амралт ирэх сарын 3-аас эхэлнэ

21/10/2016 16:47

 

       Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г баталлаа. Өмнө нь хичээлийн жилийн бүтцийг жил бүр өөрчилж ирснийг болиулж 2016-2017 оны хичээлийн жилээс тогтвортой мөрдөх шийдвэр гаргалаа

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээллэх, амрах хугацаа
Анги 1 дүгээр улирал 2 дугаар улирал 3 дугаар улирал 4 дугаар улирал
Хичээллэх 7 хоног Амрах хугацаа Хичээллэх 7 хоног Амрах хугацаа Хичээллэх 7 хоног Амрах хугацаа Хичээллэх 7 хоног Зуны амралт эхлэх 
Нийслэлийн сурагчид
Бага I-II анги 9 1 долоо хоног:
XI/03-09
7 3 долоо хоног:
XII/29-I/18
9 2 долоо хоног:
III/23-IV/05
7 V/25-наас
III-V анги 8 VI/01-нээс
Дунд VI-IX анги 8 2 долоо хоног:
I/05-I/18
9 VI/08-наас
Ахлах X-XII анги
Аймаг, сум, тосгон, багийн сурагчид
Бага I-II анги 9 1 долоо хоног:
XI/03-09
7 2 долоо хоног:
XII/29-I/11
9
Дунд нь
Цагаан сараар 1 долоо хоног амарна.
2 долоо хоног:
III/23-IV/05
эсвэл
III/16-29
7 V/25-наас
III-V анги 8 VI/01-нээс
Дунд VI-IX анги 8 1 долоо хоног:
I/05-I/11
9 VI/08-наас
Ахлах X-XII анги

     Мөн сургалтын ачаалал, амралтын харьцаа зохистой байх шаардлагад нийцүүлэнбага ангийн сурагчдын зуны амралтыг эрт эхлүүлж байхаар зохицуулалтыг хийв. Тухайлбал, 1-2 дугаар ангийн сурагчдын зуны амралт тавдугаар сарын 25-наас, 3-5 дугаар ангийн сурагчид 6 дугаар сарын 1-нээс тус тус амарч эхлэхээр боллоо. Учир нь бага ангийн сурагчид олон хоног амарснаар өмнө нь үзэж,  судалсан зүйлээ мартсаныг сэргээх, амралтын горимоос хичээл сургалтын горимд дасан зохицоход цаг хугацаа зарцуулах шаардлага тулгарч, улмаар сургалтын чанарт нөлөөлж байсан тул бага ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтын үргэлжлэх хугацааг зохистой болгосон.  Харин Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хүйтний улиралд  3 долоо хоног буюу 12 дугаар сарын 29-нөөс 1 дүгээр сарын 18-ныг дуустал амрана. Харин хөдөө, орон нутгийн бага ангийн сурагчид хоёр долоо хоног буюу 12 дугаар сарын 29-нөөс 1 дүгээр сарын 11-нийг дуустал амарч байх зохицуулалтыг хийв.  Хот, хөдөөд сурагчдын хичээллэх болон амрах хугацаа нэгэн адил байна.

 

Э.Ганаа

Эх сурвалж: www.edunews.mn

 

Сурагчдын амралт ирэх сарын 3-аас эхэлнэ    



Edunews.mn    

21/10/2016 16:47