03 сарын 18
Улаанбаатар -3°C

Тансаг хурим гэр бүл салахад нөлөөлдөг

27/10/2016 13:54

Б.Оргил

         АНУ-д саяхан нэгэн  сонирхолтой судалгаа хийгджээ. Хуримын бөгж болон хуримын ёслолд их хэмжээний мөнгө зарцуулах нь тэр хэрээр гэр бүл салахад нөлөөлдөг болохыг АНУ-ын Эморийн их сургуулийн судлаач Эндрю М.Фрэнсис, Уго М.Майолон нарын шинэ судалгаа харуулжээ. Гэрлэлтийн судалгаанаас үзвэл, сүйн бөгжинд 2000-4000 ам.доллар зарцуулсан эрчүүдийн салах магадлал бусад хүнээс 1,3 дахин өндөр байжээ. Тэгвэл сүйн бөгжинд 500-2000 доллар зарцуулсан эрчүүд салах магадлал хамаагүй бага байсан байна. Харин хуримдаа 20 мянга буюу үүнээс их ам.доллар зарцуулсан эмэгтэйчүүд 5-10-хан мянган ам доллар зарцуулсан эмэгтэйчүүдээс салах магадлал 3,5 дахин илүү байсан байна. Харин  1000 буюу үүнээс бага ам.доллар зарцуулсан хосуудын салалтын түвшин хамаагүй доогуур байгааг уг судалгаа харуулжээ. Мөн хурим болоод сүйн бөгжиндөө их мөнгө зарлагадсан хүмүүст хуримтай холбоотой өрийн улмаас сэтгэл санааны дарамт илүү их байдаг болохыг  судалгаагаар мөн тогтоожээ. Энэ мэт сэтгэл санааны дарамт нь салалтын түвшнийг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг байж магадгүй гэж судлаачид үзэж байна.

Эх сурвалж: www.edunews.mn

Тансаг хурим гэр бүл салахад нөлөөлдөг    



Edunews.mn    

27/10/2016 13:54