03 сарын 24
Улаанбаатар -8°C

Олон улсын оюутны өдрийг тэмдэглэнэ

28/10/2016 21:34

 

Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдрийн хүрээнд Герман, Монголын хамтарсан "Отгонбаяр сан"-гаас анх удаа оюутан залууст зориулж Төрийн ордонд нэг өдрийн арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. 

Жил бүрийн 11 дүгээр сарын 17-нд дэлхийн нийтээр Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тэгвэл удахгүй болох тус өдрийг тохиолдуулан тус арга хэмжээг зохион байгуулж, оюутан залуусын өмнө тулгамдаж буй асуудлын талаар хоорондоо санал бодлоо солилцох юм байна.

Уг арга хэмжээний үеэр оюутнуудын суралцах бололцоо, гадаадын улс орнуудад хэрхэн тэтгэлэгт хамрагдах зэрэг олон ач холбогдолтой сэдвээр оюутан залуус чуулан ярилцах юм байна. Энэ үеэр монголд үйл ажиллага явуулж буй бүх их, дээд сургуулиуд болон албан байгууллага, хувь хүмүүст нээлттэй бөгөөд мэдээлэл 99819788 дугаарт холбогдон авах боломжтой аж.

Б.Отгон

Олон улсын оюутны өдрийг тэмдэглэнэ    



Edunews.mn    

28/10/2016 21:34