03 сарын 18
Улаанбаатар -3°C

“Аварга”-ын оюутнууд “MNUE OPEN-2016”-д амжилттай оролцлоо

04/11/2016 19:08

 

Б.Оргил

    Биеийн тамир, спортын салбарт Хөдөлмөрийн  баатар 3,  Ардын  болон  гавъяат  цолтон 18,   Олон улсын спортын мастер  50 гаруй, спортын мастер, дэд мастерууд 100 шахам, улс  аймгийн  цолтой бөхчүүд 200 гаруйг төрүүлсэн “Аварга” дээд сургууль амжилтын түүхээ зузаатгасаар байна. 

      Монгол Улсын боловсролын их сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг жүдо бөхийн “MNUE OPEN-2016” тэмцээн өнгөрсөн аравдугаар сарын  28-нд МУБИС-ийн Урлаг биеийн тамирын сургуулийн спорт зааланд болсон. Энэ тэмцээнд “Аварга” дээд сургуулийн баг тамирчид амжилттай оролцож, медалийн болзол хангажээ.

Хүрэл медаль

4а Төгөлдөр -100кг
2а Жавхлан +100кг
2а Пүрэвдулам -78кг

V байранд

3а Буянбаатар -73кг
1д Мөнх-Эрдэнэ -81кг
3а Өнөболд -90кг
1а Нямхүү -100кг
3а Солонготуяа -57кг
1а Баасанжаргал -63кг
1а Энхчимэг -78кг
2а Уранхишиг +78кг

VII байранд

1в Мандахбаяр -73кг

       Тэмцээнд оролцсон оюутнууддаа баяр хүргэж, тус сургуулийн багш, дасгалжуулагч нар спортын салбарт улам их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.  “Аварга” дээд сургуулиас Олимпийн их наадмын алт  мөнгөн  медальт, Монгол Улсын  Хөдөлмөрийн  баатар, Гавъяат  тамирчин, Улсын  харцага Н.Түвшинбаяр,  Олимпийн их  наадмын хүрэл  медальт   Дэлхийн  аварга, , Гавъяат  тамирчин Х. Цагаанбаатар, Дэлхийн  аварга, Гавъяат  тамирчин Г. Болдбаатар, Чөлөөт бөхийн Дэлхийн  аваргын   мөнгөн  медальт Э Сумъяа гээд биеийн тамир, спортын салбарт Хөдөлмөрийн  баатар 3,  Ардын  болон  гавъяат  цолтон 18,   Олон улсын спортын мастер  50 гаруй, спортын мастер, дэд мастерууд 100 шахам, улс  аймгийн  цолтой бөхчүүд 200 гаруй төрсөн амжилтын түүх арвин сургууль билээ.  

 

Эх сурвалж. www.edunews.mn

“Аварга”-ын оюутнууд “MNUE OPEN-2016”-д амжилттай оролцлоо    



Edunews.mn    

04/11/2016 19:08