03 сарын 24
Улаанбаатар -8°C

Л.Гүндалай ан-ыг аврахаар улс төрд эргэж ирнэ

13/12/2016 13:03

Ц.Баяр

        Ард түмний хүсэн хүлээж байсан АН-ын сүржин нэртэй, даржин хурал хоёр өдөр хэрэлдсэн болоод тарлаа. Энэ удаагийн  VI их хурлаар тэд намын шинэчилсэн дүрмээ бүрэн гүйцэд баталж чадсангүй тарав. Уг нь энэ хурлаас ардчиллыг дээдлэгч хүн бүхэн тунч ихийг хүлээж байсан юмсан. Гэтэл  АН доторх хагарал, бутрал, дарга нарынх нь амбиц, фракци хоорондын тэмцэл нь ийнхүү намынхаа шинэчилсэн дүрмийн төслийг 1-4 дүгээр бүлгийг нь  хагас дутуу баталсан болоод тархад хүргэв. Сураг сонсохнээ, шинэчилсэн төслийнхөө үргэлжлэлийг ирэх хоёрдугаар сард болох АН-ын долдугаар их хурлаар үргэлжлүүлэн батлахаар болсон сурагтай. Намын даргын үүрэг гүйцэтгэгч З.Энхболдын тайлбарлаж байгаагаар хоёр сарын дараа болох хуралд энэ удаа арай гэж цугласан 1210 төлөөлөгчөөс ч илүү олон төлөөлөгчийг оролцуулан бүх гишүүдийнхээ саналаар дараагийнхаа даргыг нээлттэй сонгох аж. Ингээд энэ удаа АН-д шинэчлэл хийгдэж чадсангүй. Харин ч хов жив, хэрүүл тэмцлээр дүүрсэн энэ хоёр өдрийг зарим гишүүд нь “ухралт боллоо” гэхээс өөр дүгнэлт хэлсэнгүй. Зарим нь АН доторх энэ ялзрал хэрээс хэтэрлээ хэмээн толгой сэгсэрч байв. Арга ч үгүй биз,  өнгөрсөн сонгуулиар УИХ-д эзэлж байсан 36 суудлаа есхөн болгож, газарт навс унаж ялагдал хүлээсэн  энэ намд ярих, хэрэлдэх, чи, би дээ тулж, хэрүүл хийх зүйл юу гэж л цөөдөв гэж. 

        Уг нь АН-ын VI их хуралд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас 1210 төлөөлөгч ирж оролцсон. Намын лидерүүд гэгддэг З.Энхболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат, Р.Амаржаргал, С.Ламбаа, С.Одонтуяа, М.Зоригт, Л.Болд, Г.Батхүү, С.Эрдэнэ, Ч.Санжмятав гээд бүгд л ирсэн байв. Хурлын эхний өдөр төрийн албыг төрлийн алба болгож хувиргасан,  муу удирдагч хэмээн цоллуулж байгаа З.Энхболд дарга улс төрийн илтгэл тавьснаар их хурал эхэлсэн.  Харамсалтай нь, өнгөрсөн онд  “Манай нам ямар ч фракцигүй нам болно” хэмээн зарлаж байсан З.Энхболд МАН-ынхны алдаа завхралыг тоочсоор байгаад илтгэлээ дуусгасан. Харин хоёр дахь өдөр нь, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг илтгэл тавихдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой зам салж байгаагаа зарлан тунхаглаад, их хурлын индэр дээрээс буусан. АН-ын хурал иймэрхүү янзтай хоёр өдрийг үдэв.

АН-ЫН ЭКС ГИШҮҮД ХУРАЛД ИРСЭН НЬ СОДОН ХАРАГДАВ

Image result for гүндалай АН-ын хурал

Ардчилсан намд  ярих зүйл уг нь их бий. Тус намд олон жил үнэнч хүчин зүтгэж явсан гишүүд, дэмжигчид нь  МАН-ын ялалт, АН-ын ялагдлын шалтгаанаас болоод сонгуулийн дараа лав бүтэн нойртой хоноогүй байх. Мэдээж, энэ ялагдлын шалтгаан нь төрийн эрхийг барьж байсан АН-ын хэдхэн дарга нарын увайгүй зантай холбоотой байсан. Хэтэрхий олон бүлэг, фракцтай энэ намд ажил, албан тушаалын зодоон, хор найруулах, хуйвалдах, талцах, тэмцэлдэх зүйл байнга гардаг байсан. Харин Н.Алтанхуяг намын дарга байхдаа үүнийх нь ая эвийг нь олдог байсан. Гэсэн ч илүү олон сайдын суудалд санаархсан зарим фракц нь Н.Алтанхуягийг намын дарга, Ерөнхий сайдаас огцруулсан. Энэ“бантан”-гаа АН-ынхан өөрсдөө хийсэн.З.Энхболд намын дарга болж, өөрийнхөө удирддаг “Шонхор” фракцийн хүмүүсийг сайд, дарга болгох гэжулайрсанаас болж, эцэст нь АН ялагдал хүлээсэн.

Одоо АН-ыг жинхэнэ шинэчлэх цаг ирээд байв. Харин энэхүү шинэчлэлд намын шинэчлэлийн дүрмийн төсөл ихээхэн ач холбогдол өгөх ёстой байв. Гэтэл  АН-ын  VI их хурал шинэчлэл хийх битгий хэл, олигтойхон ч ярилцаж чадалгүй, зарим гишүүнээ хаалга саван гарч одоход хүргэсэн.  Харин олны дунд жинхэнэ ардчиллыг өчнөөн олон жил үүрч, ардчилалын үнэт зүйлсийг өдийг хүртэл сэтгэлдээ тээж ирсэн, гортигийн гадна талд явж байдаг гишүүд нь хуралд ач холбогдол өгөөд ирсэн байсан нь иргэдийн сонирхлыг ихээхэн татав. Тухайлбал, БНН-ын дарга “Буян”-гийн Жаргалсайхан намынхаа нарийн бичгийн даргыг дагуулан ирж хуралд оролцсон байв.  Мөн  АН-аас  Хөвсгөл аймагт дэвшин УИХ-д хэдэнтээ сонгогдож  явсан Иххурлын  экс гишүүн, сүүлд АН-аас гарч “Ард түмний нам” байгуулан өрх тусгаарласан Л.Гүндалай ч бас хүрэлцэн ирсэн байв.

АН-ЫГ ОДОО ШИНЭ ХҮМҮҮС Л АВРАХ ЁСТОЙ

 

 

   Related imageАрдчиллын төлөө цохилох зүрхтэй иргэд “АН-ыг аврахгүйгээр Монголын ардчиллыг аврах боломжгүй” хэмээн VI их хурлыг зорьж ирсэн нь энэ байв.  Үүний нэг нь яах аргагүй, Ардчилсан намд өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлсээр ирсэн, цаашдаа ч байнга дуу хоолойгоо өргөж, хүчээ нэгтгэх Л.Гүндалай гишүүн  АН-ын удирдлага, зохион байгуулалт, бүтэц өөрчлөгдөөсэй, шинэчлэгдээсэй гэсэн горьдлого тээж ирсэнээ нуусангүй. Гэсэн ч  хурлын үеэр төсөлд тусгасан шинэчлэлийн ажлын зарим зүйл заалт алга болж, их хурлын өмнөх өдөр ху­ралд­сан ҮЗХ-оор эргээд хүнд сурталтай, хаалттай  хуучин зүйлүүдээ оруулаад ирсэн байсан нь цугласан төлөөлөгчдийг шүүмжлэлтэй хандахад хүргэж байв. Энэ үеэр  "Ард түмнээ хайрлая" намын дарга, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай "Зууны мэдээ" сонины мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж, Ардчилсан намд элсэж, намын шинэчлэлд хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаагаа дуулгасан. Тэрээр хэлэхдээ, “Би дөнгөж сая Л.Эрхэмбаярт өргөдлөө гардуулж өгчихөөд ирлээ. Би 2000 онд Ардчилсан нам ялагдаж байхад нь туг нь болж, дэмжиж явсан.Ардчилсан намыг ялагч болоход нь би дандаа гишүүнээр ордог.Задарч явахад нь  гарч явдаг түүхтэй. Энэ удаа Ардчилсан нам дүрмээ шинээр боловсруулж, Үндэсний зөвлөлдөх хороо гэдэг худалдагдсан, фракцид хуваагдсан байгууллагаар асуудлаа шийдэхгүйгээр нийт гишүүдээрээ намын даргаа сонгож, асуудлаа шийдвэрлэх маягаар дүрмээ өөрчилсөн нь Ардчилсан намын шинэчлэлийг гүнзгийрүүлэх, Монгол орны хувь заяанд өөрийн хувь нэмрийг оруулах нөхцөл бүрдлээ гэж харж байна. Тийм учраас Ардчилсан намдаа эргэн орж, Монголын ард түмний төлөө хүчин зүтгэх гэж байгаагаа мэдэгдэж байна.Ардчилсан нам бол Ардчилсан нам. Намдаа гишүүнээр элсүүлье гэсэн хүн бүрийг элсүүлж авдаг байх гэж бодсон.Гэтэл “Дараа хариу хэлье, Дээшээ ярьж тохирно” гэсэн хариу өгсөнд нь гайхаж байна. Намайг намдаа элсүүлэх байх гэдэгт найдаж байна.ДональдТрамп гэдэг хүн өмнө нь жижиг намаас Ерөнхийлөгчид олон удаа нэр дэвшиж байсан.Одоо тэр хүн Бүгд найрамдах намаас нэр дэвшээд АНУ-ын Ерөнхийлөгч болчихлоо.Би энэ жишээг дагаж болно шүү дээ” хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм.

НЭЭРЭЭ, ГҮНДАЛАЙ ЯАГААД  БАЙЖ БОЛОХГҮЙ ГЭЖ!

Монголд, нам хүчнийхэн хоорондоо “сүйтавин” найрсах нь байж л байдаг зүйл. Тэр тусмаа намаас гарч орох нь бүр ч нээлттэй байдаг зүйл.Хоёрдугаарт, энэ чинь ардчилсан нийгэм. Тэр утгаараа Ардчилсан намын экс гишүүн Л.Гүндалайгийн хувьд, хоёр ч удаа намаасаа гарч, орсон байдаг. Үүнийгээ ч тэрээр “нам доторх булхай луйврыг тэвчиж чадаагүй” хэмээн тайлбарласан.  Л.Гүндалай гишүүн бол улстөрийнамьдралдхэнд ч дээрэлхүүлж, дарамтуулжяваагүй, цөстэйэрчүүдийн нэг. Түүнд, хангалттай туршлага ч бий. Тэрээр Хөвсгөл аймгийн Ардчилсан Намын даргын албыг хашиж байсан.  УИХ-д хөвсгөлчүүдийг төлөөлж, 12 жилсуусан туршлагатай.Улс төрийн салбарт үргэлж л чимээтэй явдаг нэгэн.

Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа бэлгэвч сурталчилан гудамжаар алхаж, парламентын хурлын танхимд үг хэлэх эрхчөлөө “нэхэж”, ....Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржтой муудаж, цаг үргэлж үнэний эрэлд хатдаг  улстөрчдийн нэг.    Тэрээр УИХ-ын гишүүн болсныхоо дараа ардчилсан намд элсэж, тухайн үед түүнийг оролцуулаад хоёрхон суудалтай болоод байсан Ардчилсан намын дуу хоолойг УИХ-ын танхимд хүргэж байсан, түүх бичилцэж явсан нөхөр. Тэр бүрэн эрхийнхээ эхний хугацаанд тухайн үеийн ХуульЗүй, Дотоод Хэргийн сайд Ц.Нямдоржийг гадаадын тагнуул гэх нууц бичиг баримтыг олсон хэмээн мэдэгдэж, дуулиан шуугианы эзэн болж байсан гээд түүний тухай энэ намтай холбоотой дуулиан шуугиан аль ч хэвлэлийн хуудсыг сөхөхөд цөөнгүй гарч ирнэ.

УИХ-д 2000-2004 онд ардчилагчид дөрөвхөн суудалтай байхад Л.Гүндалай гишүүн уриа лоозон барин чуулганы танхимыгдоргиож байсан түүхтэй. Түүний энэ занг дараа нь  УИХ дахь МАН-ын төлөөллийн гишүүд болох нэг үе Монголын төр, засгийн өнгө болж явсан эрхэм гишүүн М.Энхболд, Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцангаас өгсүүлээд залуу улстөрч Ж.Энхбаяр, С.Бямбацогт нар уламжлан авч, уриа лоозон барьж зогсон чуулганы танхимын үүдийг хаагаад сууж байсан. Үүнийхээ үр дүнг ч аль аль нь  авч чадсан. Тэгвэл энэ удаа эрхэм гишүүн бас дахин бусдад үлгэрлэхээр гарч ирээд байна.

        Барууны орнуудад өндөр боловсрол эзэмшсэн, сургуулиа төгсөөд бизнест хөл тавьж, багагүй туршлага хуримтлуулсан, улс төрийн мэдлэг, туршлагаар ч хэнээс ч дутахааргүй түүнийг  энэ удаа бид дахиад яагаад сонгож болохгүй гэж. Тэр хэлэх гэснээ ил хэлчихдэг. Хардах сэрдэх зангаа нууж хаагаад байдаггүй. Бас хор найруулж, хов хутгадаггүй. Ардчилалд ийм л хүн хэрэгтэй байна, яадгийм.

Эх сурвалж: www.polit.mn

 

Л.Гүндалай ан-ыг аврахаар улс төрд эргэж ирнэ    



Edunews.mn    

13/12/2016 13:03