03 сарын 24
Улаанбаатар 6°C

Астанад олон улсыг хамарсан “EXPO-2017” үзэсгэлэн болно

06/06/2017 18:14

Казахстан улсын Астана хотод энэ сарын 9-нд болох Олон улсын “EXPO-2017” төрөлжсөн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд  17 орны төр, засгийн тэргүүн нар оролцоно. Өнөөдөр  тус улсын  Гадаад хэргийн сайд Кайрат Абдрахманов  Засгийн газрын хуралдааны дараа мэдэгдэхдээ нээлтийн ёслолд 17 орны төр, засгийн тэргүүн нараас гадна  сайд, хууль тогтоох байгууллагын төлөөлөгчид оролцох тухай ч дурдсан байна.

“Ирээдүйн эрчим хүч” сэдэвт олон улсын төрөлжсөн EXPO-2017 үзэсгэлэн ирэх бямба гарагаас  ирэх есдүгээр сарын 10-ны хооронд  тус хотод болно. Уг үзэсгэлэнд 115 орон, 22 олон улсын байгууллага оролцоно гэдгээ батлан мэдэгджээ. EXPO-2017-гийн үеэр Казахстан улсад 3000 гаруй соёл, спортын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд буй. 

                                                                                                               Эх сурвалж www.Edunews.mn

 

Астанад олон улсыг хамарсан “EXPO-2017” үзэсгэлэн болно    



Edunews.mn    

06/06/2017 18:14