03 сарын 24
Улаанбаатар -8°C

Монгол эрдэмтдийн бүтээл улсын нөөцийн нэр, төрөлд орох нь ээ

06/06/2017 18:48

ОБЕГ-ын даргын тушаалаар “Улсын нөөцийн бараа, материалын нэр төрлийг шинэчлэн тогтоох” ажлын хэсэг байгуулсан билээ. Тус ажлын хэсэг өнөөдөр ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнд хуралдав. Хурлаар улсын нөөцөд авах бараа, материалын жагсаалтад Монгол эрдэмтдийн гаргасан эм био бэлдмэл, эрдэс, тэжээлийн нэр, төрлийг оруулах талаар хэлэлцэж, уг бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх талаар санал солилцлоо.

Уг хуралд ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газар, Гамшиг судлалын хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал хамгаалал, Мал, аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, Шинжлэх ухаан, технологийн сан болон ХСИС-ийн эрдэмтэд оролцсон юм.

                                                                                                                                                               Эх сурвалж  www. Edunews.mn

Монгол эрдэмтдийн бүтээл улсын нөөцийн нэр, төрөлд орох нь ээ    



Edunews.mn    

06/06/2017 18:48