03 сарын 24
Улаанбаатар -8°C

Нийтийн тээврийн үйлчилгээний зургаан чиглэл өөрчлөгдөнө

08/06/2017 22:03

Нийслэлийн авто замын хөгжлийн газраас хэрэгжүүлж байгаа Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэл 3.6 км авто замын өргөтгөл шинэтгэлийн ажил энэ сарын 10-наас эхэлнэ. 

Энэ талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын хяналтын мэргэжилтэн Ч.Батсайхан, Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Г.Отгонтамир, Нийслэлийн тээврийн газрын Тээврийн төлөвлөлт технологийн хэлтсийн судалгаа шинжилгээний мэргэжилтэн Ш.Оюумаа нар мэдээлэл хийв.


Хөгжлийн банкны санхүүжилтээр хийх уг зам засварын ажлын хүрээнд энэ сарын 10-21 хооронд иргэдийн нэрлэж заншсанаар Далангийн замын уулзвараас Бага Нарангийн уулзвар хүртэл 1.7 км авто замыг хааж, цементээр хучсан суурь болон асфалть хучилт хийхээр төлөвлөжээ.


Тиймээс зам засвартай холбогдуулж нийтийн тээврийн үйлчилгээний зургаан чиглэлд өөрчлөлт орж байна. Үүнд:

  1. Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник” 18, 13 Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар ордог байсныг урдуураа Москвагийн гудамжаар оруулан Толгойтын эцэс дээр буцаж эргүүлэх,
  2. Ч:16 “Баруун салаа-Далангийн зам- 10-р хороолол” 8,5 Далангийн замаар ордог байсныг чигээрээ Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Баянхошууны замаар оруулан Баруун салаа орохоор
  3. Ч:22 “Шадивлан- Бөмбөгөр- Чингис Соосэ-Далангийн зам” 17,11 Далангийн замаар ордог байсныг Ханын материал дээр буцаж эргүүлэх
  4. Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ-3- Дүнжингарав худалдааны төв” 12,9 Толгойтын гудамжаар Нарангийн гол ордог байсныг урдуураа Москвагийн гудамж, Нарангийн гудамж, Хүнсчдийн гудамжаар оруулан Нарангийн гол орох,
  5. Ч:46 “Улаанчулуут- Их наран- Вокзал” 9,7 Толгойтын замаар Улаанчулуут ордог байсныг Чингис Соосэ дээр буцаж эргүүлэх,
  6. Ч:57 “Улаанчулуут- Их наран- МУИС” 14,10 чиглэлийн замналд өөрчлөлт орох болно. Толгойтын замаар Улаанчулуут ордог байсныг Чингис Соосэ дээр буцаж эргүүлэх, Улаанчулуутаас Арвайн үндэс хүртэл богино эргэлтээр 1 тээврийн хэрэгсэл 20 минутын зайтай иргэдэд үйлчлэхээр төлөвлөлт хийгээд буй. Замын хөдөлгөөнд хязгаарлалт хийсэнтэй холбогдуулан хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмээ баримталж зорчихыг жолооч нарт Замын цагдаагийн газраас анхаарууллаа

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                 Г.Хангай

                                                                                                    Эх сурвалж www.Edunews.mn

Нийтийн тээврийн үйлчилгээний зургаан чиглэл өөрчлөгдөнө    



Edunews.mn    

08/06/2017 22:03