03 сарын 24
Улаанбаатар -8°C

НӨАТ-ын төлбөрийн баримт автоматжуулах системд шилжинэ

08/06/2017 22:19

Цахим төлбөрийн системийг боловронгуй болгох, НӨАТ-ын төлбөрийн баримтыг автоматжуулах зорилгоор өнөөдөр ТЕГ, Гааль, татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төв болон Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо ТББ хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Санамж бичгийн хүрээнд иргэдийн худалдан авалтын НӨАТ-ын цахим төлбөрийн баримтын бүртгэлийг автоматжуулж, цаасгүй цахим баримт олгох технологийн шийдлийг боловсруулан нэвтрүүлэх нь.

Энэхүү шийдэл нь бүх банкны картаар бэлэн бус гүйлгээ хийхэд худалдан авалтын НӨАТ-ын баримт автоматаар ebarimt.mn системд бүртгэгдэхээс гадна бүртгэлтэй мэйл хаягт цахимаар илгээгдэх юм. 

Цаасгүй, цахим төлбөрийн баримтын үйлчилгээг Монголын программ хангамжийн салбарыг тэргүүлэгч тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 15 компани "Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо"-той хамтран хэрэгжүүлэх аж.  Санамж бичигт ТЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Заяабал, ГТСМТТ-ийн захирал Ц.Орхонтамир, ХСНХ ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Баянмөнх нар гарын үсэг зурав.

 

                                                                                                                                                Г.Хангай

                                                                                                Эх сурвалж www.Edunews.mn

НӨАТ-ын төлбөрийн баримт автоматжуулах системд шилжинэ    



Edunews.mn    

08/06/2017 22:19