03 сарын 24
Улаанбаатар 6°C

ОХУ-д цаазын ял сэргэж болзошгүй

10/06/2017 18:56

ОХУ-ын Төрийн Думын аюулгүй байдал авлигатай тэмцэх хорооны дарга, депутат В.Пискарев цаазын ялыг эргүүлэн нэвтрүүлэх санал гаргажээ. Тэрбээр террорист халдлага үйлдэж буй хүмүүст энэ нь хамгийн оновчтой ял болно хэмээн үзэж буй.

В.Пискарев хууль сахиулах байгууллагад ажиллах хугацаандаа Москва болон бусад хотуудад болсон олон террорист халдлагагыг шалгаж байсан учир ийн цаазын ялыг ОХУ-д эргүүлэн нэвтрүүлэх саналыг ОХУ-ын Төрийн Думд тавьсан.

1996 онд ОХУ Европын зөвлөлд нэгдэн цаазын ялгүй улс болсон. Одоогийн байдлаар ОХУ-д бүх насаар нь хорих ял цаазын ялын оронд үйлчилдэг юм. В.Пискаревийн энэхүү саналыг дэмжиж буй хүмүүс олон байгаа учир 20 жилийн дараа ОХУ-д цаазын ял сэргэж болзошгүй хэмээн шинжээчид дүгнэж байна.

Сонирхуулахад 2016 онд дэлхий дахинд цаазлагдсан хүний тоо өмнөх онуудтай харьцуулахад 37 хувиар буурсан үзүүлэлт гарсныг хүний эрхийн "Amnesty International" байгууллага мэдэгдсэн юм.

Одоогийн байдлаар хамгийн их цаазын ял оноодог улсын жагсаалтыг Иран, Ирак, Саудын Араб, Пакистан, Египет  тэргүүлж байна.

         

                                                                                                                                                   Г.Хангай 

                                                                                                 Эх сурвалж www.Edunews.mn

ОХУ-д цаазын ял сэргэж болзошгүй    



Edunews.mn    

10/06/2017 18:56