03 сарын 24
Улаанбаатар 6°C

Зэвсэгт хүчний ангийн номын санч нар ур чадвараа дээшлүүлж байна

26/02/2019 14:36

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсын Зэвсэгт Хүчний Жанжин Штаб /ЗХЖШ/, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан хамтран зохион байгуулж буй Зэвсэгт хүчний анги, байгууллагын номын санч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт өнөөдөр эхэллээ.

 

Гурван өдөр үргэлжлэх тус сургалтыг нээж, ЗХЖШ-ын Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн дарга, хурандаа С.Төмөрхуяг, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир нар үг хэлэв.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир хэлэхдээ, “Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар 2018 оны 6 дугаар сараас ЗХЖШ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулан “Эерэг эх орон” аяныг зохион байгуулсан. Аяны хүрээнд, Улаанбаатар цэргийн хүрээний 22 цэргийн ангийн 2700 орчим алба хаагчид хотын соёлч иргэний эерэг хандлагыг төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох сургалт явууллаа. Мөн 2019 оны эхний ажил болох Монгол Улсын Зэвсэгт хүчний анги, байгууллагын номын санч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, мэдлэг мэдээллээр хангах сургалтыг мэргэжлийн байгууллагатай хамтран онол, дадлагыг хослуулсан тусгай хөтөлбөрөөр зохион байгуулж, номын санч нарыг богино хугацаанд мэргэшүүлж буйгаараа онцлогтой” гэв.

Хоёр дахь жилдээ залуучуудад эх оронч сэтгэлгээ төлөвшүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж буй тус сургалтад Зэвсэгт хүчний анги, байгууллагын нийт 34 номын санч оролцож байна.

Зэвсэгт хүчний ангийн номын санч нар ур чадвараа дээшлүүлж байна    



Edunews.mn    

26/02/2019 14:36